
Сүхбаатар дүүрэг “Худалдаа-90” баярын цэнгүүн зохион байгууллаа. Баярын цэнгүүний арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, дүүргийн удирдлагууд, уригдан ирсэн дүүргийн тэргүүний худалдаа үйлчилгээний байгууллагуудын 300 гаруй хүндэт төлөөлөгчид оролсон байна.
Энэ өдөр тус салбарт ажил үйлсээрээ манлайлан ажилласан олон арван хүн шагнагдсанаас ХУДАЛДАА ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр New mart ХХК-ийн захирал Д.Нэргүй, “Зөв хас” ХХК-ийн захирал Г.Оюунбилэг, “Сэлбэ плаза” ХХК-ийн менежер Б.Сарантуяа, ХХААХҮЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, дүүргийн “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр Д.Мөнхгэрэл захиралтай Улаанбаатар их дэлгүүр, Н.Амартүвшин захиралтай Эх булаг компани, Н.Шүр захиралтай Улаанбаатар зочид буудал ХК, Х.Цэндбаяр захиралтай Баянгол зочид буудал ХК, Н.Энхтуяа захиралтай Мастер фүүдс ХХК, З.Түмэнгэрэл захиралтай Өгөөж чихэр боов ХХК, дүүргийн “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар” медалиар тус бүр 8 хүн, Худалдааны байгууллагын 90 жилийн ойн медалиар 425 хүн тус тус шагнуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ