“Ногоон гэрэл цагаан шугам 2011”-ийн аваргууд тодорлоо

img

Замын цагдаагийн газар, Монголын хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг уламжлалт “Ногоон гэрэл-цагаан шугам“ тэмцээн 29 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургууль, Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор, Сонгинохайрханы “Ирээдүй”, Чингэлтэйн 64 дүгээр сургуулийн 60 гаруй багачууд замын хөдөлгөөний мэдлэгээ сорьж, авхаалж самбаагаараа өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн “Ногоон гэрэл-цагаан шугам“ тэмцээн олон зүйлээрээ шинэлэг болж чадсан. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 254 дүгээр тушаалын хэрэгжилтийг тэмцээний үеэр хамтад нь шалгасан юм. Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн хичээл орж буй эсэх, хүүхдэд аюулгүй зорчныг  хэр сайн орчин бүрдүүлснийг шалгасан гэсэн үг. Тэмцээний тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль шалгарч, Замын хөдөлгөөний дүрмийг хамгийн сайн мэддэг, биелүүлдэг хамт олон болохоо нотлов. Дэд байрт Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургууль, удаах байрт Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолборын багачууд орлоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ