
Спортын төв ордон, Улсын Драмын эрдмийн театр, Нийслэлийн "Хангарьд" ордны гадаах нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Дээрх зогсоол нь анх 2010 онд ашиглалтад оржээ. Өнгөрсөн хугацаанд орлого нь ашиглалтын зардлаа нөхөж чадахааргүй болсон учраас журамд нь өөрчлөлт оруулсан байна. Төлбөртэй зогсоолд өмнө нь машинаа тавихдаа 200 төгрөг төлдөг байсан бол одоо 30 минут машин тавихад 500 төгрөг, нэг цаг тавибал 1000 төгрөг, хоёроос дээш цагаар зогсохыг хориглоно гэсэн өөрчлөлтийг нэмж оруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ