Брейвикийн шүүх хурал нээлттэй боллоо

img

Энэ онд Норвеги улсад аймшигт хэрэг үйлдэж 77 хүний амийг хороосон Андрес Брейвикийг шүүх хурал нээлттэй боллоо. Тэрбээр Норвгийн нийслэл Осло хотноо дэлбэрэлт үйлдэж 8 хүний аминд хүрээд улмаар Утойя арал дээр 69 залуусыг буудан алсан юм. Өнгөрсөн хугацаанд Брейвикийн хэрэгтэй холбоотой материалуудыг цагдаа нар цуглуулж байсан бөгөөд хангалттай яллахад хэрэг болохуйц хангалттай материал бүрдсэн хэмээн үзэж шүүх хурлыг зарласан юм. Шүүх хурал дээр Андрес Брейвикийг улс үндэстний эсрэг алан хядах үйл ажиллагаа явуулсан хэмээх ял тулгалаа. Ямартай ч Брейвикийг ялаа эдлэх сэтгэцийн бүрэн чадвартай хэмээн шүүх нотлох баримтууд дээр үндэслэн дүгнэжээ. Андрес Брейвик хийсэн хэргийнхээ ялыг үүрнэ гэдгээ мэдэгдсэн юм. Одоо шүүхээс түүний ялыг оноотол дахин хорих юм. Ирэх оны эхээр шүүхийн тогтоол гарах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ