
Интернэтийн томоохон компанийн нэг “Yahoo” микро блогийн сервис компани “Tumblr”-ыг тэрбум гаруй ам.доллараар худалдан авах гэж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэлжээ.
Удахгүй албан ёсоор мэдэгдэнэ гэж байгаа энэ төсөл хэрэгжвэл гүйцэтгэх захирал Марисса Майерын албан тушаалдаа очсоны дараах хамгийн том эдийн засгийн алхам болно гэж ажиглагчид үзэж байна.
“Tumblr” 2007 онд байгуулагдсан. Хэдэн арван сая хэрэглэгчтэй. Гол нь 25 хүртэлх насны залуус байдаг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ