Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдрийн тэмдэглэлээ алджээ
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдрийн тэмдэглэлийн дэвтэрүүдээ хулгайд алджээ.Энэ тухайгаа тэрээр “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа дурджээ.Тэрээр “Би 1989 оны арваннэгдүгээр сараар хойш өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа 1989-1993 онуудын хооронд тохиолдсон бүх үйл явдлыг бичээд 11 ширхэг тавын дэвтэрт дүүрсэн байсан.
Гэтэл одоогоос гурван жилийн өмнө ном болгон АНУ-д хэвлүүлэх санаатай авч явж байгаад хулгайд алдчихсан. Тэрхүү тэмдэглэлийн дэвтэрт 1989 оноос хойш гурван жилийн үйл явдлыг өдөр, цаг, минутаар нь бичсэн байсан” хэмээн өгүүлсэн юм.
Сонируулахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвтэрүүдээ үздэг хардаг хүмүүсээр хэд хэдэн удаа харуулж байсан гэнэ. Харин тэд санаа зоволтгүй удахгүй олдон хэмээн хариулдаг гэнэ лээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ