
Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлөх аж.
Мөн элсэгчдийн арваас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтлахаар болжээ. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ