
Жил бүрийн энэ өдөр Бельгийн Бульон нэртэй жижиг хотын гудамж талбай бүхэлдээ баяр наадмын уур амьсгалд умбаж анчид уламжлалт наадмаа хийдэг байна. Энд дэлхийн өнцөг булан бүрээс ан ав сонирхдог хүмүүс цуглаж, баяр наадам зохион байгуулдаг аж.
Анчдын наадмаараа алдартай эл жижигхэн хот жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг төдийгүй ан авд хорхойтой хүмүүс цуглардаг газар болдог байна. Уг наадмын үеэр дандаа ангийн махаар хийсэн хоол хүнс идэх бөгөөд зах дээр ч гэсэн мөн л ангийн мах, үслэг эдлэл, бусад ан автай холбоотой бүхэн дэлгэн тавигддаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ