Киев хүрэх замын дундах тоглолтууд

img

Ирэх оны долдугаар сарын 1-нд Укрианы нийслэл Киев хотноо Олимпик цэнгэлдэхэд Европын аварга тодрох билээ. Тэгвэл “Евро 2012”-ын хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд өнөөдрөөр үргэлжлэн явагдана. Өнөө орой Еврогийн дөрвөн ч тоглолттой. Өнгөрсөн баасан гаригт болж өнгөрсөн дөрвөн тоглолтын хариу тоглолтууд гэсэн үг. Олон 11 давхацсан баасан гаригт “Евро 2012”-ын Босни Герцеговин-Португали, Турк-Хорват, Чех-Монтенегро, Ирланд-Эстони гэсэн тоглолтууд болсон. Босни Герцеговин Португалийн шигшээтэй тэнцсэнээр 10 тоглолтын дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 ялалттай буюу 20 оноотой болсноор D хэсэгт шалгарах магадлал өндөртэй болж ирлээ. Харин Португалийн хувьд 16 оноотой мөн л хэсэгтээ Данийн шигшээгийн дараа хоёроор орох магадлал өндөр. Тэдний араас Норвегийн шигшээ 16 оноотой жагсаж буй. Харин өнөө орой болох хариу тоглолт Португалийн нийслэл Лиссабон хотноо болно. Энэ тоглолтод Криштиан Рональду тэргүүтэй португалчууд ялвал Данийн шигшээтэй адил 19 оноотой болж хэсэгтээ 1-ээр бичигдэж эхэлнэ. Туркийн шигшээ Хорватын шигшээтэй өнгөрсөн баасан гаригт Истанбулд нутгийнхаа дэвжээнд 3:0-ээр ялагдаж фэнүүдийнхээ урмыг хугалаад буй. Тун тааруухан байсан Туркчууд хэсэгтээ Германы шигшээгийн араас хоёрт бичигдэж байгаа. Германы шигшээ 10 тоглож 10 ялсан босоо амжилт үзүүлж байгаа бол Туркчууд 10 тоглож 5 ялж, 2 тэнцээ, 3 хожигдолтой санаснаас тааруухан яваа. Өнөө орой Хорватын шигшээтэй өрсөлдөгчийнхөө талбайд тэд очих болно. Өмнөх тоглолтдоо хүнд хожигдол хүлээсэн туркийн шигшээгээс гайхалтай амжилт харна гэхэд хэцүүхэн. Харин Хорватчууд ч мөн адил Грекийн дараа F хэсэгт хоёроор бичигдэж байгаа ч сүүлийн тоглолтуудад гайхалтай тоглож байгаа. Чехийн шигшээ баг өнгөрсөн баасан Монтенегрогийн шигшээг 2:0-ээр хөнгөхөн хожсон. Монтенегрочууд өнөө орой өөрийн нутагтаа Чехүүдийг хүлээн авах ч зочдынхоо хувьд ширүүн өрсөлдөгч нь байж чадахгүй нь харваас илт. Гэхдээ Монтенегрогийн шигшээ G хэсэгт Английн шигшээгийн араас хоёрт бичигдэж буй. Хэсгийн тэргүүлэгчийг эс тооцвол энэ хэсэгт Швейцарь, Болгар, Уэллсийн шигшээ гэсэн хөнгөхөн учраанууд байгаа учир Монтенегрочууд дараагийн шатанд шалгарахад гайхах зүйлгүй бололтой. Чехийн хувьд хэсэгтээ Европ, дэлхийн аварга болох Испанийн шигшээгийн дараа бичигдэж байгаа. Өнөөдрийн сүүлийн тоглолт нь Ирланд Эстонийн шигшээгийн хооронд болно. Ирландчууд Эстонийг өнгөрсөн баасан гаригийн тоглолтод нутагт нь 4:0-ээр хожиж шуугиан дэгдээгээд байгаа. Энэ учрааг дунд зэргийн баг муухан багт хичээл заалаа гэж тодорхойлох нь ч бий. Өнөөдөр Дублин Аренад Ирландчууд зочдоо хүлээж авна. Тэд дахин олон гоолын зөрүүгээр хождоггүй юм гэхэд ямартай ч хожил авах нь тодорхой бололтой. Та бүхэнд хэсгийн урьдчилсан шатны тоглолтуудын дүнг сонирхуулья.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

x:
tegeed yachaab,medreliin tcagaan soliog chini hodolgoh gesen ym,hodolbuu ashgui ashgui.
2012-01-23
ямар ууртай суга вэ? хахахаха
2011-11-23
yaana daa uhsen hatsaniii hesgiin toglolt.hesgiin toglolt uje duusaad 9 hesgiin terguun bag euro 2012 shuud heseg tus burtee 2 bair ezelsen 9 bagaas ondor onootoi sweden-ii bag mon erhee avsan.uldsen 8 bag sugalaagaar 2 togloj 2 togloltiin niilber dungeer shalgarsan 4 bag euro 2012 togloh erhtei bolno.9+1+4+zohion baiguulagch Ukrain,Poland niit 16 bag euro 2012-t togloh yum sh dee
2011-11-16
hahaha
2011-11-15
хахаха энэ малын бичиж байгааг нь ээ!!!! Эээээ чаавас!!!! Хэсгийн тоглолтууд дуусцан ш тээ тэнэг новшоо!!! 2-оор гарсан багууд нэмэлт тоглолт хийж байгаа байхгүй юу ХҮҮРЭЭ!!! 2 тоглолтын дүнгээр энэ 8 хосоос 4 нь ЕАШтэмцээнд орох эрх авах юм байгаан штээ мэдрэл муутаа!!!! Түй черт возьми!!! ийм сэтгүүлч үхсэнээ хийнэ! Îëëîî ã îâîî þì áàéõ ãýñýí ÷èíü Ñóìûí òºâèéí ñîíèíû ãàçðààñ 7 äîîð þì áàéíà!!!!! Онигоо!!!
2011-11-15
ямар ууртай суга вэ? хахахаха