Олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөл чуулж байна

img

Ази Номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын/ ADFIAP/ ээлжит 36 дахь хуралдаан Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Тус холбоо нь Ази Номхон далайн 35 орны Хөгжлийн санхүүгийн байгууллагын төлөөллийг хамарсан бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагын нэг бөгөөд жил бүрийн  ээлжит хуралдаанаа аль нэг гишүүн орондоо хийж хөгжлийн санхүүгийн өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг юм.   МҮХАҮТ нь  Ази Номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын  холбооны гишүүн бөгөөд    тус холбооны ээлжит уулзалтыг энэ сарын  21-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгуулж байгаа билээ.   Чуулганд тус холбооны гишүүн дэлхийн 34 орны хөгжлийн санхүүгийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын нийт  100 гаруй төлөөлөгчид оролцож хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн санхүүжилтийн талаар ярилцаж санал бодлоо солилцохоос гадна  МҮХАҮТ-ын саналаар зээлийн хүүгийн бодлогын талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ