Зул сар уу, Зулын сар уу

img

Цасан цагаан хүрээ бүхий улаан малгай, улаан өмсгөлтэй бидний Санта гэж нэрлэдэг өвөө чинь Зул сарын баярын өвөө гэдгийг манайхан мэддэг болов уу. Энэ өвөө 12 дугаар сарын 25-нд бэлгээ тараадаг. Сантагаар бэлэг хүргүүлж 12 дугаар сарын 25-нд тэмдэглэдэг энэ баяр шинэ жилийн баяр ч биш, Зул сарын баяр ч биш “Merry Christmas”-ийн баяр. Тодруулбал, Есүс Христийн төрсөн өдрийг загалмайтнууд тэмдэглэдэг. Харин Монголчууд бидний хувьд энэ нь Зул сарын баяр биш “Зулын сар” гэж нэрлэж болно. Яагаад гэвэл Богд зонхов багшийн их дүйчин өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 25-ныг Зулын 25 гэж тэмдэглэдэг. Тодруулбал, Богд Зонхова бурхан багшийн гаргасан сургаалд шинэчлэлт хийсэн бөгөөд түүхэнд 2 дахь бурхан багш гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд Өвлийн тэргүүн сарын шинийн 25 -нд таалал төгссөнийг нь их хөлгөний шашинт орнуудад Зулын 25 хэмээн тэмдэглэсээр иржээ. Тиймээс Богд Зонховагийн таалал төгссөн өдөр нь Бурханы их дүйчин өдрийн дараа орох томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Тэгэхээр өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны өдөр 12 дугаар сарын хэдэнд ч тохиож болно гэсэн үг. Тиймээс Монголчуудын хувьд Зул сар бус Зулын 25 гэхэд буруудахгүй биз ээ. Харин Монголчууд бидний Орос ах нараас хуулбарласан Ёолк буюу Шинэ жилийн баяраар Өвлийн өвгөн аав бэлэг тараадаг. Бид Грегорийн он тооллын шинэ жилийн баярыг Рим цаг тооны бичгийн нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэдэг энэ соёлыг Орос ах нараас хуулбарласнаас хойш "Дед Мороз"-оор төсөөлдөг байсан. "Дед Мороз"-ын Монгол хувилбар нь "Өвлийн өвгөн аав”. Тэгэхээр манайхан Есүс Христийн “Санта”-гаас бэлэгээ авах уу, аль эсвэл Өвлийн өвгөн аавдаа бэлэг захиалах уу, аль эсвэл Богд Зонховагийн дүйчин өдөр зул барьж буян үйлдэн хойч ирээдүйгээ даатгах уу гэдэг асуудал гарч байгаа ч энэ нь хувь хүний бүрэн эрх юм. БЭЛЭГ ТАРААГЧ, ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧИЙН ЯЛГАА Santa Clause - Христмасын баяраар бугатай чарга хөлөглөн нисдэг. Тэрээр айлын яндангаар гэрт нь орж, өлгөсөн оймсонд авч ирсэн бэлэгээ нууцаар хийгээд гарч явдаг гэх домогтой. Түүнд бяцхан анахай нар тусалдаг бөгөөд гэр нь Хойд туйлд байдаг хэмээн үлгэрт гардаг. Тэд цагаан эмжээртэй улаан өмд, цамц өмсдөг гэдэг. Өвлийн өвгөн аав - Тэр шинэ жилийн орой 3 морьтой чаргаа хөлөглөж, айл бүрийн хаалга тогшин зочилж, гэр бүлийн гишүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг. Тэр Цас мөсний оронд амьдардаг бөгөөд үзэсгэлэнт цасан охидтой. Тэр цагаан нэхий дээл, нөмрөг өмсөж, шидэт таягаа тулж явдаг. ӨВӨӨГӨӨ, ҮГЭЭ СОЛЬСОН МОНГОЛЧУУД Монголчууд Шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ бусдын нэгэн адил мөнхийн ногоон гацуураар гэрээ чимэглэдэг. Харин гацуурын чимэглэлийн хажуугаар мөнөөхөн Есүс Христийн төрсөн өдрийн мэдчилгээ болох “Merry Christmas” гэх үг бүхий чимэглэлийн зүйлс, ил захидал тэргүүтнийг өрж, бүүр цонхон дээрээ хүртэл наадаг. Харин нөгөө л муу нэртэй луу данстай социализмын үеийн Өвлийн өвгөний хэлдэг “С Новым годом!” нь “Happy New Year”-ээр солигдож араас нь “Jingle bells”-ын ая эгшиглэнэ. Заримдаа “Merry Christmas” гэх дуу эгшиглэх нь үнэхээр сонин. Харин өвлийн өвгөн аавын хувьд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа нөхдүүдэд хэн нь байсан ч ялгаагүй байдаг бололтой. Шинэ жилийн баяр буюу ёолкоор цасан цагаан сахалтай цагаан өнгийн цас мөс болсон нөмрөгтэй өвлийн өвөө ирдэг байсан бол өдгөө нөгөө л Христийн төрсөн өдрийн улаан өмсгөлтэй өвөө бас болоогүй улаан өмсгөлтэй цасан охидтой “жирийж” ирнэ. Ингээд л шинэ жилийн гацуур мод, Христийн улаан өмсгөлтэй өвөө, Merry Christmas гэсэн бичиг бүхий чимэглэл, шинэ жилийн баяр, зул сар гэсэн баяруудын алийг нь тэмдэглэж байгааг нь мэдэхийн аргагүй үйл явдал жилийн жилд л болдог. МОНГОЛЧУУДЫН “ДУГУЙ” ХӨГШИН ЕВРОПОД БАС БИЙ Муу л бол хойт талын хар овоохой гэдэг шиг сав л хийвэл учрыг нь мэдэхгүй байж бусдын баярыг дууриадаг нь зөвхөн Монголчууд гэвэл бас өрөөсгөл талтай.  Энэ нь Германчуудтай холбоотой. Германчуудаас “Зул сарын баярыг яах гэж тэмдэглэдэг вэ” хэмээн асуухад 10 хувь нь “Шарсан галуу идэхийн тулд” гэж хариулсан байдаг аж. Тэгэхээр Монголчуудын “дугуй” бас Европод байдаг л юм байна. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-16
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-16
yg zuw, setgvvlch gesen uuruu arai ydan ylgaj uchriig ni oloh gej budilj ywaa bololtoi ha ahaha
2012-01-02
shariin shashin ogt Mongoliin shashin bish bno, shar ulaan gonjoom pidjak umssun deeremchidiin bii boolgoson soyol gej yuu ch bhgui bhgee, bgaa ni boov had l bii baih. usa,bn.
2011-12-20
Уг нь богд зонховын баярыг Зул сарын 25 гэдэг бсан юм Манайх л болсон хойно Кристмасд энэ байрын нэрийг шилжүүлж холион бантан хийж байгаа хэрэг. Түүх соёлоо мартнаа гэж хэцүү юм
2011-12-20
ßã íàðèéíäàà òýð Åñ¿ñ ãýã÷ ýòãýýä ýíý äýëõèéä ìýíäýëñýí ºäºðò çîðèóëæ õèéäýã áàÿð íü Õðèñòìàñ þì. Òýð íºõðèéí òºðñºí ºäðººñ öàã òîîëîë ýõýëñýí ãýñýí óòãàòàé þì óó äàà. Ãýòýë òýð íºõðèéã òºðºõººñ õàà õàìààã¿é ºìíº Äîðíî äàõèíä áîëîí õàà õîëûí ªìíºä Àìåðèêò ãàéõàëòàé ºíäºð õºãæñºí ñî¸ë èðãýíøë¿¿ä õýäýí ìÿíãàí æèë îðøèæ áàéñàí þì.Õººðõèé Åâðîï÷óóä èõ õîæèì þìíû ó÷èð îéëãîñîí ÷ è÷ñýíäýý Åñ¿ñýý áàðàã ë åðòºíö äàõèíûã á¿òýýñýí ãýõ íü õîëã¿é òàñ ìýëçýýä áàéäàã. Òýãýõýýð òýðíèéã ýöýã íü íààø öºëºõººñ ºìíº áàéñàí òýð ñî¸ë èðãýíøë¿¿ä Åðòºíöèéí ýçíýýñ ÷ ºìíºõ áîëîõîîð îäîîãèéã òîîëîë õàðüöàíãóé ç¿éë ø¿¿ äýý.Åñ¿ñò èòãýã÷èä 12 ñàðûí 25 -íä òýð Õðèñòìàñàà òýìäýãëýíý ë áèç. Áèä 12 ñàðûí 31-èéã îí ñîëèãäîõ ºäºð ãýýä øàìïàí äàðñ óóõàä ë áîëîî.
2011-11-15
Христмас баярын талаар...
2011-11-15
http://maranata.mn/news/articles/755-2010-12-08-13-18-59.html хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
2011-11-15
Христмас баярын талаар...
"Merry Christmas"-ийн баяр гэж ямар баяр байдаг юм бэ? Энэ чинь "Христмас баярын мэнд хүргэе" гэсэн үг шүү дээ.
2011-11-15
yg zuw, setgvvlch gesen uuruu arai ydan ylgaj uchriig ni oloh gej budilj ywaa bololtoi ha ahaha
tiim shuu, shine jil Jesusiin mendelsen odor 2-oo ogt yalgadaggui humuus olon sh dee.
2011-11-15