
Пакистан улсын Афганистантай хиллэдэг Вазристан мужид АНУ-ын нисгэгчгүй алсын удирдлагатай бөмбөгдөгч онгоцнууд агаарын дайралт хийжээ. Талибаны зэвсэгт дайчдын байрлалд хийсэн энэхүү дайралтад хоёр ч удаа пуужин харвасан хэмээн Пакистаны цэргийн албаны эх сурвалжаас мэдээлжээ.
Пентагон Пакистаны хил дагуу Талибаны дайчдын эсрэг нисгэгчгүй байлдааны онгоцны шаталсан хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж байгаа. Энэ онд уг хөтөлбөрийн дагуу их хэмжээний агаарын дайралт хийгдэж үүнд нь талибын дайчдаас илүүтэйгээр пакистаны энгийн иргэд, хилчид, цэргийн албан хаагчид өртөх нь олонтаа гарч байлаа.
Энэ удаагийн нисгэгчгүй онгоцны дайралтад . хүн амь үрэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ