Халим загас 34 сая воноор худалдагдлаа

img

Солонгосын Пусан хотын ойролцоох далайгаас загасчин Ким Далайн Лотто гэгдэх  Minke  халим загас барьжээ. Түүний барьсан халимыг үнэхээр загасны дэгээнд санаандгүй орж баригдсан уу, аль эсвэл санаатайгаар барьсан уу гэдгийг нягтлан шалгасны эцэст Улсан хотноо байх загасны бөөний зах дээр дуудлага худалдаагаар худалдсан байна. Уг халим нь 34 сая 660 мянгаар худалдагдаж дээд амжилт тогтоожээ. Солонгос улс халим загас агнахыг албан ёсоор хориглодог ба загасны дэгээнд санаандгүй орсон болон үхсэн байдлаар далайгаас олдсон халим загасыг л худалдахыг зөвшөөрдөг. Өнгөрсөн жил Кангванду аймгаас хамгийн том буюу  2.5тонн, 5,4 метр урт халим загас баригдан  дуудлага худалдаагаар орж 45 сая воноор худалдагдаж байсан удаатай. Тийм учраас халим загас барьсан загасчдыг далайн Лотто хожлоо хэмээн нэрлэдэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene halim yavj bgaad sanaandguigeer ter zagaschnii saturkand orootsoldood nas bartsiim bhdaa
2011-12-08
ter jijig degeegiig ni omhood hahaad uhsen baih uheegui bol zagaschintai ni chireed yavchihsan shd :-)
2011-11-16
neg uurag baritsan nohor suujisan iim awarga yum hurj ired ter neg otig n ideh gsn yum bhda :D zagas barij uzegui bolhor sain medehgui l bn shu
2011-11-15