Шинжааны цэргийн тойргийн төлөөлөгчид ХХЕГ-т зочиллоо
Хил хамгаалах ерөнхий газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Шинжааны цэргийн тойргийн дэд командлагч, хошууч генерал Ван Зун Лин тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны арваннэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.
Ажлын уулзалтаар хоёр тал хилийн цагийн байдлын талаар харилцан ярилцлаа. Энэ үеэр хоёр улсын Хил хамгаалах байгууллагын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн асуудлаар хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, улсын хил дээр хууль бус үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах, талууд хамтран урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлыг тусгасан ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурлаа.
Уулзалтын хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Шинжааны цэргийн тойргийн төлөөлөгчид Хилийн 0151 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ