Амиа хорлох явдал эрс нэмэгджээ

img

Тайландын гамшигт нэрвэгдсэн бүсийн оршин суугчдын дунд амиа егүүтгэх явдал газар аваад байгаа аж. Үүнтэй холбогдуулан эмч нар тэдгээр бүс нутгуудад амиа хорлож болзошгүй хүмүүст хяналт тавиад байгаа юм. Учир нь үер усанд бүх насаараа хуримтлуулсан эд зүйл­сээ алдсан хүмүүс олноор стресст орж амиа егүүтгэх нь ихэссэн байна.  "Nation"-д мэдээлснээр саяхан Тайландад явуулсан судалгаагаар амиа егүүтгэх эрсдэлтэй  мянган хүн байгаа гэнэ.  Тус улсын  Эрүүл мэндийн яамнаас 114815 хүнд сэтгэл зүйн талаар судалгаа явуул­сан бөгөөд 7308 хүн депресстэй болохыг тог­тоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ