Замын цагдаа нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, уртасгасан цагаар ажиллаж байна
Он солигдоход хэдхэн цаг үлдээд байгаа ч айсуй 2011 оныг угтсан Нийслэлчүүдийн завгүй өдөр яг одоо үргэлжилж байна. Харин Замын цагдаагийн албан хаагчид 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийн энэ өдрийг хүртэл жолооч, зорчигчдыг зам тээврийн осол гэмтэлгүй, амар тайван хөдөлгөөнд оролцуулахын тулд бүрэн бүрэлдэхүүнээр бас уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Замын цагдаагийн газраас жолооч, явган зорчигчиддоо замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ зөрчихгүй, бие биенээ хүндэтгэн соёлтой оролцохыг уриалж байгааг шууд дамжуулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ