“Бар” болон “луу”-наас ялгарах Монгол Улс давуу талаа ашиглаж чадах уу?

img

Монгол  Улсын 2012 оны төсвийн орлого, зарлага, ДНБ-ий төсөөлөл бүгд өөдрөг хийгдсэн ч,  өөдрөг төсөөллүүд  биелэхгүй байх тодорхой эрсдэлүүд байна хэмээн Дэлхийн банк сануулаад байгаа. Тодорхой эрсдэлүүд гэдэг нь, хэрэв  дэлхийн эдийн засгийн байдал муудвал төсөвт төвлөрөх орлого тасалдах,  нүүрсний экспортын хэмжээний өсөлт буурах, төсвийн хөрөнгө оруулалттай томоохон төслүүд хойшлох, мөн БНХАУ-аас эрчим хүч импортлох асуудал хойшлогдвол Оюутолгойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоцрох гэхчлэн хэд хэдэн магадлал байгаа гэж буй. Харин улстөрчид шинэ оны төсвийн төсөлд дахиж нэмэхгүй, тэгэхдээ хасахгүй гэсэн бодлогоор хандаж байгаа. Сонгууль угтсан жилийн төсөв учраас  үрэлгэн байхыг улстөрчид өөр хоорондоо зөвтгөхөөс өөр яахав. Дотоодод нэг иймэрхүү байгаа бид гадныхны нүдээр, тэр дундаа хөрш хоёрынхоо нүдэнд  хэрхэн харагдаж байгаа нь чухал. Мөнхийн хөршүүд бидний дотоодын тогтворгүй байдлыг ажаад, инээмсэглэл тодруулж суугаа бол юуных нь сайн байх билээ. Тиймээс манай улсын талаар улс төр судлаач, шинжээч Владимир Родионовын байр суурь, үндэслэлүүд дээр тулгуурлан бичсэн  “Оросын дуу хоолой” радиогийн сэтгүүлчийн “Азийн шинэ бар” хөгжих болов уу? гэсэн гарчигтай материалыг хүргэе.  Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд буй Монгол Улсыг Евразийн эдийн засагт орон зайгаа эзэлсэн хүчирхэг  Чоно эдийн засгийн эзэн улс болох замнал угтаж байгаа тухай ярих болсон энэ үед биднийг “Шинэ бар” хэмээн тодотгосон тус нийтлэлд юу өгүүлээ бол?

Азийн тал нутагт нэгэн шинэ “азийн бар” бойжиж байна. Монголын тухай ийм нэгэн яриаг зарим ажиглагчид ярих болжээ.  Азийн хөгжлийн банкны  үнэлснээр тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил 14 хувь  байгаа аж. Ийм урьдчилсан таамаглалууд нь байгалийн баялгийн олборлолтоос олсон ашгийн үндсэн дээр хийгддэг аж. Гэхдээ харамсалтай нь нүүрсний болон өнгөт металлын  хүдрийн их нөөц нь эдийн засаг автоматаар сэргэнэ гэсэн үг огт биш юм. Монгол барын өмнө тулгараад байгаа бэрхшээл буюу  түүний дорнын хөршүүдээс ялгаатай тал нь байгалийн илүү  хүнд нөхцөлүүдэд  өсч бэхжих асуудал  юм гэж улс төр судлаач Владимир Родионов үзээд “Нэгдүгээрт, Монгол нь азийн бусад  “бар” болон  “луу”-наас ялгаа нь далайд гарцгүй. Энэ нь  юу гээд байна вэ гэвэл, тэд хөрш Орос, Хятад хоёртой худалдаа хийх юм уу, эсвэл бусад орнуудын зах зээл рүү транзитаар гарна гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол улс нь нийгэм-эдийн засгийн тэс өөр байдалд байснаа   зах зээлийн эдийн засагт хөл тавьсан. Монголын эдийн засаг олон арван  жилийн турш ЗСБНХУ-ын эдийн засаг, худалдаа, зөвлөлтийн төсвийн нөлөөн дор байсан юм.  Энд зөвлөлтийн нийгмийн идэвхитэй бодлогын загвар: бүх нийтийн заавал мөрдөх тэтгэвэр, тэтгэмжийн  систем үйлчилж байсан юм.

Энэ бүгд нуран унахад тус улс ангалд орсон. Хүн ам нь ийм өөрчлөлтөд бэлэн бус байв. Зүүн болон Зүүн-Өмнөд Азийн орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийн  эхлэлийн түвшин    доогуур байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн эхний үед хүмүүст алдах юм байгаагүй нь амжилтын үндэс болжээ гэлээ.

Улс төрчид нь хүн арддаа Монголын байгалийн баялгийг олборлосон ашгаасаа их  мөнгө  амлаад нилээд хэдэн жил болж байна. Гэхдээ, нэгдүгээрт, монголын хамгийн их ирээдүйтэй уурхай болох  Оюутолгой, Таван Толгойн аль альных нь олборлолт эхлээгүй байна.  Энэ нь юу гээд байна вэ гэвэл өмнөх сонгуулиар иргэн бүрт амласан сая төгрөгөө монголын иргэд аваагүй л байна.

Хүний хөгжлийн сангийн төдийлөн их биш мөнгө авч байгаа ч мөнгөний ханшинд муугаар нөлөөлөх аж.  Тиймээс юмны үнэ  хүмүүсийн бодит орлого өсөхөөс хамаагүй өмнө түрүүлж өсч байна. Энэ нь  хүн амыг  эдийн засгийн идэвхитэй байдалд биш, харин  дургүйцлийг нь төрүүлж  байна гэж Владимир Родионов тэмдэглээд «Нэг талаас Монгол улс амжилттай ардчилал байгуулж байгаа Азийн бүс нутгийн цөөн хэдхэн орнуудын нэг. Энд сонгууль нээлттэй явагддаг бөгөөд олон улс төрчдийн хувь заяа хүн амын шийдвэрээс шалтгаалдаг. Ингэхдээ  сонгогчдыг хахуульдах үзэгдэл  илт явагддаг аж. Улстөрийн хөтөлбөрүүд  нь популист шинжтэй байдаг. Эдгээр хөтөлбөрүүд, макро эдийн засгийн өндөр үзүүлэлтүүд, ДНБ өсөлт  энэ бүгд нь Монгол улсыг  90-ээд  оны эцэст орсон нүхнээс гаргаж чадахгүй байгаа юм. Хөдөлмөрийн чадвартай 100 мянга гаруй хүн ажилгүй байна. 100 мянга гаруй хүн ядуугийн туйлд байна. Ингэхдээ янз бүрийн давхаргын хүмүүс бөөр бөөрөөрөө нийлэн амьдарцгааж байна. Энэ нь нөхцөл  байдлыг түгшээж байна. 2008 онд гарсан олон түмний  үймээн 2012 оны Улсын их хурлын сонгуулийн өмнө давтагдахгүй гэхийн аргагүй юм» гэлээ.

Монголын ирээдүйн сайхныг уйтгартайгаар дүрслэх  хэрэггүй юм гэж шинжээч үзэж байна.  Бүх юм монголын улс төрчид байгалийн баялгаа үр ашигтай зохицуулж, Орос, Хятадтай хөршийн  давуу талаа  ашиглахаас л шалтгаална гэж Владимир Родионов хэлээд «Хятад бол Монголын байгалийн нөөцийн гол хөнөөгч, тэрээр зөвхөн буцааж бараа бүтэгдэхүүн болгон нийлүүлдэг түүхий эдэд л сонирхолтой. Монгол улс боловсруулах  үйлдвэрүүдийг байгуулахад хүчээ төвлөрүүлэх  хэрэгтэй юм.  Үүний тулд, мэдээж хэрэг,  одоогийн ашгийг биш, алсын ухаантай бодлого явуулах хэрэгтэй. Энд гадаадын нөлөөгүйгээр болохгүй ч, түүхэнд нэг орны эдийн засаг,  нөгөө орны зээл тусламжгүй баригдаж байсан жишээ бий» гэлээ. Монголын эдийн засгийг зөв явуулах юм бол эдийн засгийн өсөлт 20 хувь хүртэл өсөх боломж бий, тиймээс өндөр  ДНБ-ний  үзүүлэлт төдийгүй хүн амын амьдралын түвшинг өсгөх хэрэгтэй юм” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yildverchnii evleliin darga Ganbaatart zuvluhud ; naad baiguullaga chini ard tumenteigee hamtarch eh ornoo gadna ,dotnii luivarchdaac hamgaalah ih huch ym shuu .
2011-11-18
улс төр судлаач, шинжээч Владимир Родионов байхдаа яахавдээ. Буриадын их сургуулийн магистрт сурч байгаа оюутны бичсэн зүйлийг нийтлээд сүр болгоод байх шаардлага байхгүй.
2011-11-17
улс төр судлаач Владимир Родионов гэх худлаа шаасан гар Монголын барааг Оросууд яагаад гаалийн татвараар дарамталж бгаа тухай яриагүй бна
2011-11-16
tovch todorxoi oilgomjtoi xeljee,zov bnaa
2011-11-16
Vakuum tsonhni salhi siigeltiig naidvartai zogsoono(Rezin solino-chanartai,Silikon duurgelt-German,Korea)-10000tog.Olon jiliin dadlaga turshlagatai Oros teh kompani.Utas:95000020
2011-11-16
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-16