Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс хуралдлаа

img

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит аравдугаар хуралдаан боллоо. Тус хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын монголын хэсгийн дарга Д.Цогтбаатар, Оросын талаас ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд, Орос-Монголын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын оросын  хэсгийн дарга М.А. Травников нар даргалав. Дэд комиссын ээлжит Х хуралдаанаар хил залгаа аймаг, субъектуудын шууд хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мод боловсруулах үйлдвэрийн чиглэлийн  хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Монгол-Оросын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын хуралдааны ажлын протоколд хоёр тал гарын үсэг зурав. Мөн өдөр ОХУ-ын Эрхүү мужийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын нээлтийн арга хэмжээ болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ