“Алтан ганжуур”-аас адис хүртлээ

img

Эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж буй дэлхийд хосгүй эртний үнэт судар бичгүүдэд мөргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр Үндэсний номын сангийн Үнэт ховор музейд боллоо. Үнэт ховор номын музейд Монголд төдийгүй дэлхийд хосгүй Бурхан багшийн номлосон анхны эш айлдвар болох 108 боть “Ганжуур”, түүний тайлбар 226 боть “Данжуур”, болон алт, мөнгөн, есөн эрдэнээр барласан эрдэнийн судар залаастай байдгийг нийтэд сонирхуулсан юм. Энэ үйл ажиллагаанд тус номын санд сэтгэлийн хандив өргөсөн сүсэгтэн олон цугларсан юм. Тус номын сангаар өдөртөө 350-400 хүн тогтмол үйлчлүүлдэг аж. Энэ өдөр 90 шинэ оюутанд 90 хувийн хөнгөлөлттэйгээр уншигчийн үнэмлэх олгосноо гардуулсан. Түүнчлэн ивээн тэтгэгч олж ном, судрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулсан ивээн тэтгэгч нараа хүлээн авч “Алтан Ганжуур”-т мөргүүлэн, хүндэтгэлийн өргөмжлөл гардуулсан юм. Ганжуур нь монголоор “Зарлигийн хураангуй” гэсэн утгатай бөгөөд эртний Трипитака буюу гурван аймаг савын ном, мөн 1260 гаруй нэр төрлийн номыг багтаасан судар аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ