Бяцхан өвлийн өвгөд, цасан охид Төрийн ордонд айлчлав

img

2010 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр буюу энэ оны  хамгийн сүүлчийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөн  цасан охид,  бяцхан өвлийн өвгөдөө  дагуулан ирж  УИХ-ын гишүүдэд  шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэн сюрприз барилаа. Хуралдаанд сууж байсан гишүүд гэнэт хүрэлцэн ирсэн бяцхан өвлийн өвгөд , цасан охидыг хараад ихэд өхөөрдөн баясгааж  хоромхон зуур хурлаа мартагнав.

УИХ-ын дарга  Монголын хүүхдийн ордны шилдэг, авьяаслаг хүүхдүүдэд  шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аав ээждээ тусалж, сурлага номондоо шамдаж, ирээдүйн шилдэг хүмүүс болохыг хүсэн ерөөв.

Энэхүү гэнэтийн сюрпризийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ