Монгол эмч нар 1975 онд тархи шилжүүлэн суулгах мэс засал хийж байжээ

img

Монгол эмч нар хүний тархийг өөр хүний тархиар сольж, монголын төдийгүй дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт хийж байсан гэдэгт уншигч та итгэх үү.

Тэгвэл 1970-аад оны дундуур одоогийн ГССҮТ-д уг хагалгааг монгол эмч нар олон улсын мэдрэлийн мэс заслийн эмч нартай хамтарч хийж байжээ. Уг мэдээллийн дагуу тус мэс засалд оролцож явсан ахмад эмчтэй холбогдлоо. Тэрбээр “Юм хаалттай байх үед хүний тархийг өөр хүний тархиар солих хагалгааг маш нууцаар хийж байсан. Тухайн үед огт ил гаргаагүй зүйлыг одоо ил гаргаад дэмий биз дээ хүү минь. Тэр мэс засалд орсон “баатар” маань одоог хүртэл Дарханд амьд сэрүүн, эсэн мэнд байдаг сурагтай байсан. Бид сүүлийн хорь гаруй жил уулзсангүй дээ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тиймээс манай сайтын сурвалжлах баг 1970-аад оны үед тархиа солиулсан гэх хүнийг олж уулзах эрэлд гарав. Энд өгүүлэх “баатар”-ыг Г.Бадарч гэдэг одоо 69 настай, Дархан-Уул аймгийн Хонгор суманд эхнэрийн хамт амьдардаг гэж эх сурвалж мэдээллэсэн юм. Мэдээллийн мөрөөр өөр хүний тархийг өөрийнхөө тархиар солиулсан гэх Г.Бадарч гуайнд очиход хамар хашааны бүсгүй “Энэ айлд хүн байхгүй ээ. Г.Бадарч ахын эхнэр Дарханд эмнэлэгт хэвтэж байгаа. Г.Бадарч ах Дарханд ахындаа байгаа байх. Тэднийг хэзээ ирэхийг нь мэдэхгүй” гэв.

.

Г.Бадарч гуайн төрсөн ах Ш.Ядам 1970-аад оны үед тархи солих мэс заслыг хийхэд дүүтэйгээ хамт байсан ажээ. Өөрөөр хэлбэл, бидний хүргэх мэдээллийн гэрч юм. Ингээд тэдний амьдарч байгаа Дархан хотын баруун урд захад орших буйдхан гэр хорооллыг зорив. Биднийг очиход таяг тулсан, залуудаа биерхүү нэгэн байсан болов уу гэмээр нуруутай, дөрвөлжин нүүртэй, шар өвгөн угтлаа.

Түүнийг тархи шилжүүлэн суулгах мэс засалд орсон гэдэг. Тэрбээр “Өвөө нь ахтайгаа хоол хийж идээд сууж байна. Миний муу бэргэн эгч гурван жилийн өмнө бурхан болсон. Хэдэн хүүхдүүд нь тусдаа гарчихсан. Харин манай эхнэр энд эмнэлэгт хэвтсэн. Тэр хооронд өвөө нь ах дээрээ ирж эрхлэж байна даа” гэсээр биднийг яриа эхэллээ.

Г.Бадарч: Хүн эхээс нэг төрдөг бол, би хоёр дахиа төрсөн

 

-Таны тархинд өөр хүний тархи суулгасан гэх мэдээллийн дагуу таныг зорьж ирлээ. Мөн таны тархийг дөрвөн талдаа цоож цуургатай гэж дуулсан. Энэ үнэн юм уу?

-Сэтгүүлч та нар мөн ч урт чихтэй улс юм аа. Уг нь энэ талаар ярьж болохгүй гэж тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны дарга, эмч нар сануулж байсан. Миний тархинд өөр хүний тархи суулгасан гэдэг нь үнэн. Бас дөрвөн талдаа цоож, зуурга нь ч үнэн. Би 1975 оноос өмнөх дурсамжаа санадаггүй. Харин хүмүүсийн ярианаас “будаа идэж” дурсамжаа олж авдаг (инээв). Одоо ч үүнийг яриад байх хэрэг байна уу даа.

.

-Яаж яваад ийм хагалгаанд орсон юм бэ?

-Би өөрийн дурсамжаа хүмүүсийн яриан дундаас “будаа идэж”, олж авдаг гэж хэлсэн шүү дээ. Тэдний ярианаас сонсоход нэгдлийн тариа хураахаар трактор барьж яваад осолд орсон бололтой шиг байгаа юм. Ослын дараа тархи, нугас гэмтээд гурван удаа хагалгаанд орж, хоёр жил сэхээнд байсан. Түүний дараа 1975 онд тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны дэргэд олон улсын эмч нарын уулзалт, зөвлөгөөн болсон байгаа юм. Уг зөвлөгөөний үеэр Монгол, Орос зэрэг гурав, дөрвөн орны эмч нар надад дөрөв дэх удаагаа хагалгаа хийсэн. Уг хагалгаа амжилттай болж, өнөөдрийг хүртэл эрүүл саруул явж байна. Би боддог юм. Хүн эхээс нэг төрөөд үхдэг бол, би анагаах ухаан, авралт эмч нарынхаа ачаар хоёр дахь удаагаа төрсөн, азтай хүн. Одоо миний тархи толгой огт өвддөггүй. Харин зүүн гар, зүүн хөл бага зэрэг муудсан. Түүнээс биш эв эрүүл, сав саруул байгаа.

.

-Өөр хүний тархийг таны тархинд суулгасан гээд байгаа. Үүнийг нотлох баримт одоо танд байдаг уу?

-Уг нь хагалгааны дараа авахуулсан гэрэл зураг, өвчний түүх зэрэг зүйлүүд байсан. Эхнэр маань дэмий юм олон жил хадгаллаа гээд хэдхэн жилийн өмнө бүгдийг нь шатаачихсан. Одоо байгаагаас энэ толгойд хадаатай байгаа пейвар хавтан, гавлын ясанд зөрүүлж суулгасан эрэг, боолт л байх шив дээ. Чи итгэхгүй байгаа бол толгой руу тогшоод үз. (ийн хэлээд толгойнхоо баруун талын хэсгээ заав. Түүний заасан хэсэгт тогшиход цаана нь хөндий юм шиг тог тог хийх дуу гарах аж. Мөн гавлын ясны заагаар ямар нэг гадны зүйлыг зөрүүлж, хадсан нь мэдрэгдэв). Эмч нар хагалгааны дараа надад хандаж “За, Бадарчаа чиний тархины нэг хэсэг хогийн саванд шидэгдсэн. Наад толгойд чинь байгаа тархи Хэнтий аймгийн хүний тархи шүү. Сайн гамнаж, өөрийн юм шиг хайрлаж байгаарай” гэж захиж байсныг тод санаж байна. Бас тухайн хагалгаанд орж байсан н.Норжин гэдэг сувилагч “Чиний тархийг тавган дээр бариад явж байхад ч бас л эвгүй байсан шүү. Хэрэв наад толгойд чинь байгаа тархийг нэг минут л алдаж, судастай чинь холбосон бол чи өдийд энд ингээд хэвтэж байхгүй байсан” хэмээн хэлж байсан. Бас дөрөв дэх хагалгаанаас өмнөх бүх дурсамжаа юу ч үлдээлгүй мартаж байсан. Тэр ч бүү хэл, ухаан ороод удаагүй байтал нэг сайхан зантай эмгэн хоол, цай дөхүүлж гүйгээд байхаар нь намайг сахиж байсан Ш.Ядам ахаас “Энэ хүн манай хамаатан уу” гэж асуудаг юм байна. Гэтэл ах “Ээжийгээ танихаа болио юу чи, ээж л байна шүү дээ” гэж зэмлэнгүй хэлж байсан.

.

-Хагалгаанд орсны дараа өөр өөрчлөлт гарсан уу?

-Надад хүүхэд насны, залуу зандан үеийн дурсамж тэр чигээрээ байдаггүй. Бүгдийг огт санадаггүй.  Хагалгааны дараа энд тэнд явж байхаар нэг л их харсан хүн, гэхдээ нэр, надтай ямар холбоотойг санахыг хичээсэн ч санаанд буудаггүй болсон. Ингээд байхаар нь эмчдээ очоод хэллээ. Тэгсэн чинь “Чиний тархийг л сольсон болохоос нүдийг чинь солиогүй. Нүд чинь таниад, мэдээд байдаг. Тэр мэдээллийг тархинд дамжуулахаар тархинд чинь тэр хүний мэдээлэл байхгүй байгаа юм. Ийм болохоор зүс үзсэн хүн шиг санагдаж байгаа юм. Учир нь чиний хуучин тархи тэр хүний мэдээллийг аваад үхсэн” гэж хэлж байсан. Харин 1975 оноос хойшхи бүх зүйлийг маш тод санадаг.

.

-Тэгвэл энэ тархины эзний мэдээлэл хааяа орж ирдэг үү?

-Хагалгааны дараа сонин содон зүүд, бодол сэдэл орж ирдэг байсан. Харин одоо бол огт үгүй.

.

-Энэ хагалгааг хэн, хэн гэдэг эмч нар таны хагалгааг хийж байсан бэ?

-Миний тархины хагалгааг их л нууц хийж байсан бололтой юм шиг байгаа юм. Хагалгааны дараа манай ар гэрт “Энэ талаар нууц задруулж болохгүй, хүмүүст яриад байх шаардлагагүй. Хэрэв тэгвэл, До яаманд дуудагдаж, хэн хэн нь ноцтой хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлсэн байгаа юм. Тийм ч учраас өвөө нь өнөөдрийг хүртэл амийг аварсан ачтангуудаа бусдад магтаж чадахгүй л явлаа. Гэхдээ тэднийхээ төлөө өдөр бүр бурхандаа залбирдаг. Миний тархи солих хагалгаанд монгол талаас Ж.Хайруул, н.Нотоо, н.Оюун, н.Дондов зэрэг монгол эмч нар оролцож хийсэн. Гадаад эмч нарын нэрийг тогтоогоогүй. Сэхээнээс гарахад гадаад эмч нар бүгд нутаг буцсан байсан. Хагалгаанаас хойш хэдэн жилийн дараа миний бие сайжирч, би трактороо бариад сард 1300 орчим төгрөгийн цалин авдаг болчихсон байлаа. Тэгээд сар бүр танай эмнэлгийн дансанд 1000 төгрөг хийж байя гэж эмч нартайгаа уулзсан. Тэгтэл эмч нар маань “Манай эмнэлэг дансгүй. Тэгээд ч таны мөнгө бидэнд хэрэггүй. Хамгийн гол нь та л эрүүл саруул байж, тархи толгойгоо гамна. Бас ар амьдралаа умартаж, таныг гурван жил асарч байсан ахынхаа төлөө амьдар” гэж надад хэлээд, мөнгө аваагүй. Үнэндээ намайг олон жил ухаангүй сэхээнд хэвтэж, үхэл амьдралын зааг дээр байхад ах минь үргэлж миний дэргэд байсан. Миний төлөө гэж нойртой нойргүй олон жил явсандаа ах минь(хоолой нь зангирав).

.

Ш.Ядам: Дүүгийн маань толгойд малын эмч хүний тархи бий

 

Биднийг ийн хөөрөлдөж байх зуур туранхай биетэй, дэлдэн чихтэй, хөх өвгөн гаднаас орж ирэв. Тэрбээр өнөөдрийн гол “баатар”-ын ах Ш.Ядам гуай ажээ. Ш.Ядам, Г.Бадарч нар 1960-аад онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас Дархан хотыг босгох “илгээлтийн эзэн” болж,  иржээ. Тухайн үед цаг төр хатуу чанга байсан учир Ш.Ядам өөрийн төрсөн дүү Г.Бадарчийг дэргэдээ авчрахын тулд дүүгээ хүргэн ах н.Гончигийн өргөмөл хүү болгож байжээ. Түүнээс хойш тэдний овог өөрчлөгдсөн аж.

Ш.Ядам гуай ярианы эхэнд “Бид хоёр эхээсээ дөрүүлээ. Одоо дөрвүүлээ эрүүл энх амьдарч байна. Миний дүү чинь залуудаа их сайхан барилддаг, өндөр нуруутай, дүүхэлзсэн залуу байсан юм. Гуч гаруйхан насандаа осолд орж, тархи толгойны хүнд гэмтэл авсан. Уг нь осолд орохоосоо өмнө нэг бүсгүйтэй ханилж, сайхан гэр бүл болсон. Ослоос хойш жилийн дараа эхнэр нь өөр хүн дагаад явсан. Хөөрхий минь, залуу бүсгүйд өвчтэй хүн олон сар асрах хэцүү л байсан байлгүй. Түүнээс хойш олон жил ганц бие явсны эцэст энэ эхнэртэйгээ суусан” гэсээр яриагаа эхлэв.

.

-Таныг дүүгийн толгойд өөр хүний тархи байгаа гэх юм. Энэ үнэн юм уу?

-Үнэн. Эмч нар тархи шилжүүлэн суулгах мэс заслын өмнө бидэнд хандаж “Энэ хагалгааг анх удаа хийх гэж байна. Г.Бадарчийн сүүлийн л найдвар энэ байна. Хагалгааны явцад ямар нэг хүндрэл гарвал, бид хариуцахгүй” гээд хүмүүсийн гарын үсгийг авсан. Хагалгааны дараа “Хэнтий аймгийн Биндэр сумын малын эмчийн тархийг суулгалаа” гэж хэлж байсан. Дүү маань хагалгааны дараа шууд ухаан ороогүй, маш удаан ухаангүй байсан. Тэр үед нь хатааж, өлсгөж алчихгүйн тулд хоолойны мөгөөрсийг нь цоолж, шингэн өгдөг байлаа.

.

-Тархины эзний ар гэрийнхэнтэй нь уулзаж үзсэн үү. Ямар хүний тархи юм бол?

-Уулзаж үзээгүй. Бид чинь монгол хүн гэдэг утгаар ямар хүн миний дүүд донор болов гэдгийг эмч нараас асуусан л даа. Тэгтэл “Наад хүн чинь одоо нэгэнт нас барсан. Ар гэрийнхэнтэй нь уулзаад дэмий биз дээ. Энэ тархины эзэнг манай эмнэлэгт олон жил уушигны хорт хавдраар хэвтэж, эмчлүүлсэн, малын эмч хүн байгаа юм” гэсэн хариулт өгч байсан. Өөрөөр хэлбэл, дүүгийн маань толгойд малын эмч хүний тархи бий.

.

-Анх ямар оноштой эмнэлэгт хүргэгдэж байсан бэ?

-Тархинд нян орсон гэсэн онош байсан. Эмчийн хэлснээр хүний тархинд 200 гаруй нарын судас байдаг юм гэсэн. Тэр судасны нэгээр дамжиж нян орсон байна гэж байсан санагдаж байна. Тэр үед Г.Бадарч гэнэт ухаан алдаж унадаг болсон байсан тэгээд л дүүгээ дагуулж, хотод ирж хэвтсэн дээ. Анхны хагалгааг 1974 онд хийсэн. Түүнээс хойш гурван жил дүүтэйгээ хамт эмнэлэгийн хүн болсон. Гурван жил эмнэлэгт хүн сахиж байхдаа муухан сувилагчийн үүргийг тэнд давхар хашиж байлаа. Тухайн үеийн эмч нар ч хүний төлөө сэтгэлтэй, мундаг байж дээ” гэв.

  http://youtu.be/iI0CIf70Xsg   Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-29
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-29
Зочин:
Монгол эмч нараар бахархаж бна. 1970 аад оны үед Польшийн ах дүү хоер Бернард эмч нар нохойн тархийг хүнд амжилттай шилжүүлэн суулгаж байсан талаар би уншиж байсан.
2017-09-19
Зочин:
Монгол эмч нараар бахархаж бна. 1970 аад оны үед Польшийн ах дүү хоер Бернард эмч нар нохойн тархийг хүнд амжилттай шилжүүлэн суулгаж байсан талаар би уншиж байсан.
2017-09-19
Зочин:
Монгол эмч нараар бахархаж бна. 1970 аад оны үед Польшийн ах дүү
2017-09-19
sfsfsfs:
hahaha. goyo yariltslaga bolj gene uu. ihenh MGL chuud iim mal gedgee medev uu? iim yum baihgui.. yo umnuus ni ichih yuma neeree
2013-09-09
d_gena:
dalaad ond nohoin tarhiig amjilttai shiljuulen suulgaj baisan gesen baih shuu baij boloh l yum nuutsalsan n ih l sonin bn daaa ter ued 2 systemiihen chin buh yumaaraa ursulduj baisan ue bizdee
2013-09-07
Зочин:
Монгол эмч нараар бахархаж бна. 1970 аад оны үед Польшийн ах дүү хоер Бернард эмч нар нохойн тархийг хүнд амжилттай шилжүүлэн суулгаж байсан талаар би уншиж байсан.
Undram:
Tarhi suulgana gej bhgui ee ene hudlaa medeelel bna
2013-09-07
БАТAA:
Анагаахын шинжлэх ухаанд байхгуй юм бичиж солиороод явж байдаг....энэ сэтгүүлч гээд байгаа наад захын мэдлэг мэдээлэл боловсролгүй харанхуй тэнэгүүдийг дахиж 10 жилд нь суулгах юмсан.Бас итгэчихсэн гарууд байнаа хахаха,сэрээчээ МОНГОЛ ТҮМЭН минээ
2013-06-08
Doctor:
bas itgesen humuus tsuungui bn shu medehgui ymaaraa heruul hiigeed bh ym denduu haranhui
2013-06-07
Doctor:
Ingej delhiin shivshig bolj bolohgui Bichij bga zuilee sain sudal tuhain uyed setgel sanaag in bodood tegj helsiin bailgui de
2013-06-07
Ene bol hudlaa.:
дэлхий нийтэд одоогийн байдлаар ямар ч тархи шилжүүлэн суулгах боломжгүй. Сурвалжлагч нар юу нийтэд цацаж байгаагаа мэддэг болоосой
2013-06-06
zochin:
mongol emch nar chadaltai
2013-06-06
watch:
https://www.youtube.com/watch?v=8On7rktFZME
2013-06-05
haha:
ene odoo iim yum bichij bhaas ichmeer yum, nogoo burhan booljdog shig l yum boloh ni de
2013-06-05
zochin:
mongol emch nar chadaltai
View:
Stupid Mongolians
2013-06-05
emch:
teneg hun huurah gesen yum uu.icheech iim yum niitleh ee.
2013-06-04
emch:
bie mahbodiin ooriin bish yumiig eserguutseh urvaliig daranguilah emiin tuhai neg ch durdaagui, saajiltiin talaar negch durdaagui geed yadaj itgey gesen ch fact baihgui baina shdee. tsagaan mogoorsoor shingen hiivel jiveed uhne Sh dee.uushig ruu agaar oruulah gej tsooldog bolohoos hodood ruu bishee.ter tsagaan mogoorsnii ard n ulaan hooloi baidiin.jiriin ued barag hoorondoo zaigui baidag erhten Sh dee.hel hodlohgui bol bur gurvelzej ch hodlohgui Sh dee.tarni solih ued ter olon medreliig taslaad yaaj ergej holboh geed baina? huruunii heden medrel holboh gej ochnoon tsag zardag shdee.yalanguya amidraliin tov bolson tarhinii hesgiig huzuunees salgahaar gazar deeree uhne biz dee.moroodloo moroodloor n l bich l dee.
2013-06-04
watch:
https://www.youtube.com/watch?v=8On7rktFZME
1:1 Эх оронч:
Тархи шилжүүлэн суулгах битгий хэл, тархины харвалтын гематомаа 10 цаг зарцуулж авдаг байлаа шүү дээ. Одоо бол багаж тоног төхөөрөмж хөгжихийн зэрэгцээ зарим нэг судасыг нь шилжүүлж болох юм.
2013-06-04
tagz mini unsh:
bolomjgui gegiig ni chi yaj medej baigan bolgood hiitsen baihiig chi ch bi ch medehgui shdee gehdee ene talaar huuch yria ih baidag tegehleer uguisgeh argagui unheer hiitsen baih magadlal undurtei chi uuruu jaahan ym unsh za tagz mini
2013-06-04
hnnnn:
Uuruu sudlaj uzeed unen boditoig n oloochdee itgehgui bol. 60 ond Amerikt sarmagchinii tarhi amjilttai shiljuulj bsan baina. Hun deer nuutsaar hiij l baisan baij taaraa. Orosuud uursud deeree hiij chadahgui, hel am gargahguigeer ni Mongolchuud deer hiij baij. Az bolj shine biye huleej avsan hun ni enh tunh baigaa yum baina.
2013-06-04
naba:
ta nar itgeed baigaa ymuu arai ch dee
2013-06-04
hnnnn:
Uuruu sudlaj uzeed unen boditoig n oloochdee itgehgui bol. 60 ond Amerikt sarmagchinii tarhi amjilttai shiljuulj bsan baina. Hun deer nuutsaar hiij l baisan baij taaraa. Orosuud uursud deeree hiij chadahgui, hel am gargahguigeer ni Mongolchuud deer hiij baij. Az bolj shine biye huleej avsan hun ni enh tunh baigaa yum baina.
Zochin:
Sotsialismiin yed nuutsaar amid hun deer uurtn ch medegdehguigeer zunduu olon turshilt hiij baisan shuu dee
2013-06-04
vnen:
mongol emch nar aguu vnees oor olon tarhi olon sonon zvils bigaa daldl bisr bn
2013-06-03
bolomjtoi:
Ter bolomjgui geed baigaa humuus youtubees first brain transplant geed haigaad uz. ali 60d ond mich, noxoind iim mes zasaliig amjilttai hiij baij.
2013-06-03
гайхалтай:
монгол эмч нар ямар гайхалтай мундаг улс байсны амьд гэрчүүд бна да төр засгаас энэ хүнд тэтгэмж олгодог боловуу Хайруулла эмч бол мундаг эмч шүү залуу хойч үе энэ хүмүүсээс сурах хэрэгтэй тэр ах ямар агуу хүн бэ олон жил дүүгээ дагаж явсан бна 2 өвгөнд эрүүл энх аз жаргалыг хүсье
2013-06-03
baataraar:
chi chin harin neren dee taarsan mahan tolgoi yu ugui yu uur hiij chadahgui baij busdiig buu shuumjil za hiisen ymtai bolchood tegeech mahan tolgoi mini
2013-06-03
batjargal:
ene turshiltiig ahmad emchees sonsoj bsan terbuu hel uunees aimar aimar turshilt hiigdej bsan gedeg shuu
2013-06-03
Зочин:
Хэлээд юүхэв...
2013-06-03
Зочин:
Харин тийн wow...lol
2013-06-03
Survaljlagch mahan tolgoi:
Surjignesen garchigtai medeelel hiihee bolij uz. Umnuus ni bugs ulaichihlaa. internet hereglej bai, yum uhaj unshij bai.uuriiguu ajildaa tentsehgui gedegee zarlaad yavah yum.
2013-06-03
baataraar:
chi chin harin neren dee taarsan mahan tolgoi yu ugui yu uur hiij chadahgui baij busdiig buu shuumjil za hiisen ymtai bolchood tegeech mahan tolgoi mini
Bataa:
Tarxinii uchuuxen xesgiig xudulgux,avax yamar ch bolomj baihgui. Harin ter oroi deerees uhjsen hesgiig bagahan uulsun, naasan ni duxnu duu
2013-06-03
Vvniig unsh daa:
Survaljilj baigaa ni ch, xariulj baigaa ni ch xun unemshimeer yum bichij yari l daa. Tarxinii oroi bvrxvvl xesegt xarvalt.vxjilt ugsun baisniig uulj avch ter jijig xesegt l xvnii tarxinii xelterxii naaj turshsan l baij. Ternees xvnii tarxiniig bvxleer ni avax, xagasiig ni avax yamar ch bolomj, arga odoo xvrtel sudlagdaagui, garaagui baina. Jaaxan medreltei, ,medeetei, bolomjiin yum yarij bich dee survaljlagchaa...
2013-06-03
tagz mini unsh:
bolomjgui gegiig ni chi yaj medej baigan bolgood hiitsen baihiig chi ch bi ch medehgui shdee gehdee ene talaar huuch yria ih baidag tegehleer uguisgeh argagui unheer hiitsen baih magadlal undurtei chi uuruu jaahan ym unsh za tagz mini
Зочин:
Хэлээд юүхэв...
батаа:
Сайхан түүх байна
2013-06-03
zochin:
angaah uhaanii turshilt hiisen bn. tuhai uedee ih nuutsalsan bn l daa. ter ued turshilt hiisen talaar olon uls medsen bol yu boloh baisan bol? ih aimar yum boloh baisan daa. er n bol frankeshtein buteeh tusuliin neg heseg n ene baihdaa?
2013-06-03
Manduulan:
Nastai hunii tolgoid yamar aimar hurdeg yum be. Hedii ajil mergejil ch gesen... Ter ni taalgadsangui.
2013-06-03
zochin:
Malaa Soriv edegdeg Dursamj n bugd ustsan suuld suulgasan tarihnaasaa hoishih dursamj biana Eejiigeech taniagui gej baigaa bizdee uym unsh daraa n huts lalar zantai nowsh be hudlaa medemhiireed baih chin gadaaduud MGL dturshilt hiisen baina turshilt n amjilttai bolson baina
2013-06-03
Zohcinn:
Iim gaihamshigtai medeelliig sain batalgaajuulaad Washington Post, New York Times sonind niitluulj Mongol hun chadaltai gedgiig delhiid tanuilah heregtei!!
2013-06-03
agui:
agui bish aguu gej bichdeg yumdaa
2013-06-03
Зочин:
Одоогоор шинжлэх ухаанд тархи шилжүүлэн суулгах боломж байхгүй байна. Хар ухаанаар бодоход энэ хүний дурсамж, зан чанар нь яаж өөр тархинд хэвээр үлдэв? Элдэв үзэгдэлтэй номонд оруулбал болох л түүх байна. Адаглаад тархи "шилжүүлсэн" сорви байна уу?
2013-06-03
zochin:
Malaa Soriv edegdeg Dursamj n bugd ustsan suuld suulgasan tarihnaasaa hoishih dursamj biana Eejiigeech taniagui gej baigaa bizdee uym unsh daraa n huts lalar zantai nowsh be hudlaa medemhiireed baih chin gadaaduud MGL dturshilt hiisen baina turshilt n amjilttai bolson baina
zochin:
GAIHAMSHIG oor heleh ug alga bid
2013-06-03
Zohcinn:
Iim gaihamshigtai medeelliig sain batalgaajuulaad Washington Post, New York Times sonind niitluulj Mongol hun chadaltai gedgiig delhiid tanuilah heregtei!!
OYUN:
Dondov geed mundag medreliin mes zasalch turiin soerholt emch n burhan bolson busad n bvgd amid servvn bgaa da EMCH HVN GEDEG AGUI SHVV BAHARHAJ BN AHAARAA
2013-06-03
vnen:
mongol emch nar aguu vnees oor olon tarhi olon sonon zvils bigaa daldl bisr bn
agui:
agui bish aguu gej bichdeg yumdaa
Зочин:
Энэ гайхамшигийн тухай сайхан нэвтрүүлэг хийгээч Монгол тулгатнууд аа
2013-06-03
zochin:
Xairuul emchees ene talaar asuuval uneniig yrij ugux bolvuu.Emch uvchtun bugd l eruul saruul bgaa yum chini ene uul ni ix saixan niitlel nevtruuleg bolox yum bna daa.
2013-06-03
zochin:
unheer gaihaltai ym boljee
2013-06-03
Зочин:
Харин тийн wow...lol
zochin:
tiimerhuu yum bolson gej dam sonsoj bsan yum bn
2013-06-03