Монголчуудын бүтээсэн илчит тэрэг замдаа гарлаа

img

 

Монгол инженерүүдийн  ур ухаанаар бүтсэн 001-010 дугаартай "Хоёр загал" илчит тэргүүдийг хүлээн авах ёслол өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” буюу вокзал дээр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, албаны бусад хүмүүс болон “Улаанбаатар төмөр зам”-ын ажилтан албан хаагчид оролцлоо.

. Урьд өмнө нь Улаанбаатар төмөр замд ОХУ-аас илчит тэрэг авдаг байсан ба ихэнхдээ засварт орсон, будаг шунхаар өнгө засч, янзлан ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Тэгвэл 2003 оноос ЗХУ-д үйлдвэрлэсэн 2М62М серийн илчит тэрэгний баазыг дахин ашиглах, ашиглалтын хугацааг уртасгах төслийн ажлыг эхлүүлж, АНУ-ын “GE Transportation Parts” компанийн хүчний модулийг худалдан авахаар болсон аж. 2004 оны гуравдугаар сард 20 ширхэг дизель-генератор бүхий хүчний модулийг авч “Хоёр загал” илчит тэргийг угсрах ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү "Монгол модернизаци" төслийн хүрээнд 2005-2013 онд "Хоёр загал" серийн долоон зүтгүүр зохион бүтээж, төмөр замын зорчигч, ачаа, тээврийн ажилд ашиглаж байжээ.   Уг  төслийн 10 жилийн ой дээр ийнхүү гурвыг нэмж 10 ширхэг  болгосноор “Хоёр загал” илчит тэрэг парк шинэчлэл хийгдлээ.

. Эдгээр илчит тэрэгнүүд өндөр хүчин чадалтай, орчин үеийн технологиуд шингэсэн бөгөөд түлшний банкны багтаамж 75 хувиар нэмэгдсэн, татах хүч нь сайжирсан, компьютер удирдлагын системтэй, камерын системээр тоноглогдсон, түлшний зарцуулалтыг кабинаас хянах боломжтой, электрон механик хосолсон хурд хэмжигчтэй аж. Мөн 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй, зүтгүүрийн бригад ажиллах ая тухтай орчин бүрдүүлсэн, бүхээгийн битүүмжлэл сайн, дулаан хадгалах чадвартай, дуу чимээ тусгаарлагчтай, халуун хүйтэн байдалд ажиллуулах төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчилгээ шаардагдахгүй зай хураагууртай зэрэг давуу талтай.

. Монголчуудын бүтээсэн зүтгүүрүүд гадаадад үйлдвэрлэсэн зүтгүүрүүдтэй ижил хүчин чадалтай ч өртөг зардал хэмнэж буй нь давуу тал. “Хоёр загал” илчит тэрэг 3 сая ам.доллараар бүтээгдсэн бөгөөд ижил хүчин чадалтай шинэ илчит тэрэг худалдаж авах үнээс 1 сая ам.доллараар хямд хэмээн  Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж хэлсэн.

. Бахархал төрүүлэх өөр нэг зүйл бол монгол инженерүүдийн энэ ажил анх бусад орны илчит тэрэгний паркаа шинэчлэх жишээ болж байгааг салбарын сайд А.Гансүх онцолсон. Казастан улс ихэнх паркаа энэ аргаар шинэчилж, өнөөдөр үйлдвэрлэлээ өргөжүүлэн завод байгуулан бусад орны захиалгаар, тэр дотроо ОХУ-ын захиалгаар илчит тэрэг үйлдвэрлэж байна. Польш улс мөн энэ аргаар илчит тэрэгний паркаа шинэчилж эхэлжээ. Харин Монгол инженерүүдийн эхлүүлсэн Оросын хуучин илчит тэрэгний рам, явах анги дээр АНУ-ын хүчний модулийг суурилуулсан нь дэлхийн бусад орнууд илчит тэрэгний парк шинэчлэл хийхэд туршлага болж байгаа аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
том зїйлрїїгээ анхаарлаа бие сэтгэлээ зориулцгаагаад тэр жижиг їг їсэгиин алдааг харах сєхєєгїй байсан байхаа яахав дээ амьдралд байхшдээ
2013-06-05
111111:
tiim bn sh dee chi mun surhii zolig shuu bi anzaarsangui
2013-06-03
awdfawefaweef:
муухай сигналтай цочмоор
2013-06-03
Алдаа:
Улаанбаатар биш Улаабаатар гээд бичсэн байна. Тэр туузан дээр хянадаг хүн гэж байдаггүйн байхдаа.
2013-06-03
111111:
tiim bn sh dee chi mun surhii zolig shuu bi anzaarsangui
даваа:
Баярлаж байна. Монгол залуучууд чадна. Монгол компаниудаа дэмжих цаг болсон. Тендерт монголоо эхэнд тавьдаг болох ёстой
2013-06-03
Zochin:
Mongol injineeruud delhiig ezleh boltugai!
2013-06-03
Mongol:
Saihan medee bna shuu, Dandaa muu medee duulsaar setgel hyamarch bsan yun.
2013-06-03