Нислэгийн төлөвлөлт зохицуулалтын хэлтэс үйл ажиллагаагаа танилцууллаа

img

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дээгүүр дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэг эрчимтэй нэмэгдэх болсон. Үүнтэй зэрэгцэн манай орны уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр олон улсын болон орон нутгийн нислэгүүд тогтмол өсч эхэлсэн байна. Тухайлбал, 2010 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын 67936 агаарын хөлөг дамжин өнгөрсөн нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 11.5 хувь, 2000 онтой харьцуулбал ойролцоогоор 2,8 дахин нэмэгдлээ. Мөн орон нутагт үйлдэгдсэн нислэгийн тоо өнгөрсөн оныхоос 56% өссөн үзүүлэлттэй өсчээ. Гадаад дотоод улс орны агаарын тээвэрлэгчидтэй харилцах харилцааны давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан Нислэгийн төлөвлөлт зохицуулалтын хэлтэс нь байнга хамтран ажилладаг албан байгууллага, алба, хэлтсүүдэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах, харилцагч нэгжүүдтэй ажлын уялдаа холбоог сайжруулах, хийгдэж буй ажлуудынхаа тухай товч мэдээлэл олгох үндсэн зорилготойгоор “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох нь” сэдэвт танилцуулах өдөрлөгийг  ИНЕГ  зохион байгуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ