
Дэлхийн дээр нийт 1.5 тэрбум хүн ам эрчим хүчинд холбогдоогүй, 2.4 орчим тэрбум хүн эрчим хүчний дутагдалд амьдарч байгаа нь хүний хөгжил, эрүүл мэнд цаашлаад байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар НҮБ-аас мэдээлж буй. Энэ асуудлаар дэлхийн улс, орнуудын удирдлагууд анхаарлаа хандуулахыг хүссэн “Эрчим хүчний форум 2013” олон улсын хурал өнгөрөгч долоо хоногт Австрийн Венна хотноо зохиогдлоо.
Уг хуралд , НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын дарга Канде Юмкеллагын урилгаар Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд ЭХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат нар байсан аж.
Энэ үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Олон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний агентлагын захирал Аднан Аминтай уулзаж, манай улсаас сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, тус агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Австрийн эрчим хүчний агентлагын төлөөлөгчид тус улсын биомассаас эрчим хүч, дулаан гаргаж авах технологийн тухай ярилцаж, цаашид салхин болон сэргээгдэх эрчим хүчний дулааны асуудлаар хэмнэлттэй технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ