Ассанжийн давж заалдах хүсэлтийг хүлээн авсангүй

img

Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британийн шүүхээс Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг Жулиан Ассанж эсэргүүцэж давж заалдахаа мэдэгджээ. Түүнийг Швед улсад бэлгийн дарамт үйлдсэн хэргээр яллахаар зэхэж байгаа. Үүнийг Ассанж улстөрийн зорилготой хэмээн үзэж Шведийн шүүхэд очихгүйг хичээж байгаа юм. Тэрбээр Шведийн шүүхэд очсон тохиолдолд АНУ-ын тал Шведээс түүнийг гарган өгөхийг нэхэж улмаар Америкийн эсрэг тагнуул хийж, нууц материалуудыг задалсан хэргээр яллана хэмээн мэдэгдэж байгаа юм. Одоогоор Их Британийн шүүх түүний давж заалдах хүсэлтийг хүлээн авахгүйгээ мэдэгдээд байна. Энэхүү шийдвэрийг Ассанж болон түүний өмгөөлөгчид Их Британийн шүүхэд илт Америкийн талын нөлөө орж байна хэмээн эсэргүүцэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Julian assenj shig hun mongold heregrei bgaa um
2011-12-06