
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн хамт олон “Сэтгэл судлаачийн 101 хариулт” хэмээх сонирхолтой бүтээлийг уншигч танд хүргэж байгаа юм байна. Тус төв нь сэтгэл судлалын практик салбарт, тэр дундаа сэтгэл судлалын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах, таниулах, хэрэглээ болгох, нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх үйлсэд тууштай ажилладаг. Эдний хамт олны анхны бүтээл гэдгээрээ мөн Монгол хүний мeнталитeтийн онцлогийг тусган бичигдсэнээрээ ихэд шинэлэг содон болжээ.
Номын онцлог нь үйлчлүүлэгчдээс сэтгэл судлаачдад хандсан асуултуудыг багцлан асуулт хариултын хэлбэрээр хүргэж байгаагаараа содон, шинэлэг бүтээл төдийгүй бүх насныхан хамтдаа уншихад зориулагдсан. Сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар хүмүүсийн хамгийн ихээр сонирхож, сэтгэл судлаачаас байнга асуудаг асуултуудад /сэтгэл судлал, сэтгэл судлаач, гэр бүл, хосуудын харилцаа, хүүхэд, хувь хүн, стресс, дотоод далд ертөнцийн тухай гэх мэт/ шинжлэх ухааны үндэслэлтэй хариулж энгийн үг хэллэгээр бичигджээ.
Цаашид уншигчдаас ирэх асуултуудад хариулан номын хоёрдугаар хэсгийг хүргэхээр ажиллаж байгаа аж. “Сэтгэл судлаачийн 101 хариулт” ном нь гэр бүлийн номын сандаа авах сонирхол татахуйц бүтээл болсон бөгөөд номын бүх дэлгүүрээр худалдаалагдаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ