FARC бүлэглэл шинэ удирдагчаа сонгожээ

img

Колумбын босогчдын FARC зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Альфонзо Каног өнгөрсөн долоо хоногт тус улсын зэвсэгт хүчин АНУ-ын тэнгисийн муурнуудтай хамтарч устгасан билээ. 60 настай толгойлогчийн амийг хэдэн сая доллараар Колумбын засгийн газраас үнэлж байсан юм. FARC бүлэглэл одоо шинэ толгойлогчоо сонгож үйл хэргээ үргэлжлүүлэхээр шийджээ. Тус бүлэглэлээс гаргасан мэдэгдэлд Альфонзо Каногийн амийг хэд дахин давуулж хариугаа авах ба шинэ удирдагчаа сонгож үйл хэргээ үргэлжлүүлэн тэмцэх болно хэмээжээ. Тэдний шинэ удирдагчийг Родриго Лондоно Эхеверри ба Тимолеон Жименез, Тимошенко хэмээн янз янзаар нэрлэдэг гэнэ. Тэд шинэ удирдагчаа сонгосон даруйд Колумбын засгийн газраас түүний толгойг 5 сая доллараар үнэлсэн тухай мэдээлэл тархаж эхэлжээ. Колумбын сөрөг хүчний бүлэглэл FARC нь коммунист үзэл баримтлалтай улстөрийн бүлэг байсан ба улмаар зэвсэгт тэмцэл хийж Колумб төдийгүй латин америкийн орнуудын шүдний өвчин болоод байгаа. Тэдний үйл хэрэг FARC бүлэглэлийг террорист бүлгүүдийн нэрсийн жагсаалтад оруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ