Өвчтөнүүдэд туршилт хийсэн эмч нарыг шүүж байна
Литва улсад өвчтөнүүдэд хууль бусаар эмийн туршилт явуулж байсан хэсэг эмч нарыг шүүж байна. Тэд нэгэн эмийн үйлдвэрийн захиалгаар өөрсдийн өвчтөнүүд дээр шинэ эм, эм бэлдмэл туршиж байжээ. Эмч нарыг өөрсдийн ажил мэргэжил, хашиж байгаа албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл хийж байсанд буруутган шүүхийн хариуцлагад татаад байгаа юм. Эмч нарын хууль бус үйлдэлд 12 өвчтөн өртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ