20 настай монгол залуу Америкт сураггүй алга болжээ
АНУ-ын Нью-Жерси мужийн Мэйплвуд (Maplewood) хотод Сүхээгийн Дөлгөөн хэмээх 20 настай монгол залуу сураггүй алга болсон тухай орон нутгийн сонинд мэдээлэл тавигджээ. С.Дөлгөөн зул сарын баяраас хоёр хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 23-нд номын сан явахаар гараад сураггүй болжээ. Тэрээр пасспорт, мотоцикл болон хувцсаа бүгдийг нь аваагүй тул цагдаагийн байгууллагаас алга болсон хүмүүсийн тоонд багтаан, хайж эхэлсэн байна. С.Дөлгөөн нь тус хотын коллежид суралцдаг оюутан юм. Түүний тухай мэдээлэл өгөх хүн байвал Мэйплвуд хотын цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг хүссэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ