Монгол босоо бичгийн гайхамшгийг сонирхоорой

img

Үндэсний Монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд нэгэн зарлиг гаргасан. Энэ зарлигийн хэрэгжилтийн хүрээнд үндэсний бичгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх ховор үзмэрт үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар толилуулж буй уг уран бичлэгийн  үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд 20-ныг дуустал уран зургийн галерейд нээллтэй байна. Үзэсгэлэнд найман уран бүтээлчийн 80 гаруй калиграфийн шилдэг бүтээлүүд тавигдсанаас гадна Монголын соёлын хосгүй үнэт өв уламжлал Монгол босоо бичгийн гайхамшгийг харуулсан төдийгүй эртний түүхт төр улсынхаа хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамгын дардасны болон Алтан товч, Эрдэнийн товч зэрэг бүтээлийн бичвэрүүд, хаад ноёдын угийн бичиг гэхчлэн олон үзмэрийг дэлгэн тавигджээ.Үзсэглэнд Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн  хуулбарыг анх удаа олон нийтэд үзүүлж байгаа юм.Үзэсгэлэнг нээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Д.Төмөртогоо, уран бичээч Батбаяр нар тууз хайчиллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол бичгээрээ бахархагч:
Гадаадад явахдаа монгол бичгээр нэрий нь бичиж өгөхөд бичиг гэхээсээ урлаг гэж хүндэтгэн гайхаж, материаллаг бус дурсгалыг ихэд хүндэтгэх нь сайхан бахархам сэтгэгдэл төрүүлдэг...
2013-07-21
shariin shashnii lam mongol bichigtei yamar holbootoi yum be
2011-12-18
Mongol bichgiinhee buteeliig haruulahgui baahan hunii zurag tavichih yumaa.
2011-11-20
kkk wow wow unheer goe haragdaj bn mongol uls mandan badrag..................
2011-11-19
Худалч: Монгол орон үүрд мандан бадраг
2011-11-19
Gaihaltai buteeluud tawigdsan bna lee... Uran bichlegiig bargiin uran buteelch hiichdeg ed bish gedegtei sanal negddeg...Gehdee mongol bichig uuruu aguu zuil uchraas yamar ch hun ug bichsen ch ter n negen buteel boldog gej boddog yumaaa Sman..zuragch saihan bna gd luck
2011-11-16
SAIN BNA, bas saihan bna. ingej helehed uul ni haramsaltai l um hereglej baih yostoi bichgee tuuh harj bgaa um shigeer harah..
2011-11-16