
Газрын тосны газраас хайгуулын Увс-I талбайг олон улсад нээлттэй зарласан талаар дуулгасан. Тэгвэл тус талбайд эхний захиалга ирсэн учраас захиалга хүлээн авах эцсийн хугацааг өнөөдрийн буюу 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12.00 цагаар тасалбар болгожээ. Тэгэхээр сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд Увс-I талбай эхний захиалагчид шууд очиж байгаа аж.
Мөн Чойр-XXV талбайг нээлттэй зарласан байсан бөгөөд эхний захиалга ч иржээ. Тиймээс захиалга хүлээн авах эцсийн хугацааг ирэх 12 дугаар сарын 7-ны өдрийн 13.00 цагаар тасалбар болгожээ. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй гадаад, дотооодын аж ахуйн нэгж, байгууллага нь захиалгын материалыг “Газрын тосны тухай” хуулийг хэрэгжүүлэх журмын нэг, хоёр дугаар хавсралтын дагуу бүрдүүлж, тухайн талбайн багц материалыг худалдан авсан баримт, талбайн захиалгын захиргааны үйлчилгээний шимтгэл төлсөн баримтын хамт Газрын тосны газарт хүргүүлэх ёстой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ