Салютнаас болж найман хүн гаргүй боллоо

img

Он солигдох мөчид чанарын шаардлага хангахгүй салют буудуулж байгаад гэмтэл авсан тохиолдол найм бүртгэгджээ. Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд салют буудуулсны улмаас гар хөлөндөө хүнд гэмтэл авсан 20-35 насны найман хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал 31 настай эрэгтэй Э өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны оройн 21.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт салют буудуулсны улмаас баруун зүүн гар нь бугалгаараа тасарч улмаар мэс засалд орж залгуулсан гэнэ. Мөн Зүүн хараа, Өмнөговь аймгуудаас хоёр хүн хүндэвтэр гэмтэлтэй ирсэн байна. Дээрх найман өвчтөн бүгд гарын сарвуу, бугалга, хурууны үе нь салют буудуулах үеэр тасарчээ. Одоогоор өвчтөнүүд мэс засал хийлгэж эмчилгээ нь үргэлжилж байгаа аж. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ