ТОП-20 индекс өсчээ

img

Монголын хөрөнгийн биржийн 16-ны өдрийн үнэт цаасны 4094 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 41 ХК-ийн 75.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 62.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 53.2 мянган ширхэг хувьцааг 54.0 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 9.5 мянган ширхэг хувьцааг 21.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10.0 мянган төгрөгийн үнэтэй 2.6 мянган ширхэг бондыг 26.0 сая төгрөгөөр арилжсан байна. Арилжаагаар нийт 157 хэлцэл хийгдсэн байна. Нийт 41 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 6 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21077.84 нэгжид хүрч өмнөх өдрөөс 87.78 нэгжээр буюу 0.42 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 236.7 тэрбум төгрөг болсон байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ