
Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан хяналт шалгалт хийх, ачааны манифест ижилсүүлэх, түүнийг нөхөн бичих ажлын нээлтийн арга хэмжээ 15-ны өдөр Гашуунсухайт дахь Гаалийн газарт боллоо. Уг арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлстийн дарга Д.Баасан, Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга Д.Даваасамбуу болон БНХАУ-ын Хөх хотын гаалийн дэд дарга Сун Тие Иен, Хөх хотын гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Жанг Хунгвэй зэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Ачааны манифест ижилсүүлсэнээр гаалийн хяналт сайжирч, хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгслийн болон гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах цаг хугацаа багасах давуу талтай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ