
Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад нээлттэй байгаа ажлын байрны захиалгуудыг иргэдэд танилцуулах, бүртгэх, сонгон шалгаруулах, ажлын байранд зуучлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
Өдөрлөгийг өнөөдөр маргааш зохион байгуулах бөгөөд жолооч дутагдалтай байгаа Эрдэм транс, Сутайн буянт, Тэнүүндэлгэр, Монкара, Атибус, Трансбус, Сайхан ирээдүй, Автобус нэгдэл зэрэг томоохон компаниуд оролцож “Д” ангиллын жолооч бүртгэж авч улмаар мэргэшүүлэн сургаж ажиллуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ