Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд зарим барилгын материалын үнэ буурчээ. Тодруулбал, БНХАУ-аас импортлодог М-500 төрлийн цементийн үнэ өнгөрсөн тавдугаар сард өмнөх сараас 25 орчим хувиар буурсан байна. Мөн барилгын гадна талд хэрэглэгддэг эмульсны үнэ 10 гаруй хувиар буурсан судалгаа гарчээ.
Гэхдээ барилгын дотор засалд хэрэглэгддэг эмульсны үнэ өмнөх сараас 35 хувиар өсч, 18 кг-ын савалгаатай нь 10 мянга 800 төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр өсөлт болоод байна.
Б.ОдонУншиж байна |