Шоронгоос 1,1 мянга гаруй хүн чөлөөлөгджээ

img

1,1 мянга гаруй хүнийг Сирийн гяндангуудаас  сулласан тухай Сирийн телевизүүд мэдээлж байна. Жагсаалд оролцсоноос өөр гэмт халдлага хийгээгүй өршөөгдсөн эдгээр  хүмүүс сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаа юм. Үүний өмнө Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэхдээ, сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн, харин гартаа зэвсэг барьж, эх орныхоо эсрэг буу шагайсан  алан хядагчидтай яриа, хэлэлцээ явуулах бодолгүй байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ