
“Guilford Coal” компани Өмнөговьд, БНХАУ-ын хилээс хойш 60 км-ийн зайд нүүрсний томоохон орд илрүүлжээ. JORC ангиллын дагуу тооцсоноор уг орд 63.1 сая тоннын нөөцтэй аж. Одоогийн баталгаат нөөцийг 24.9 сая тонн хэмээн тогтоосон бөгөөд цаашид эл тоо 38.2 саяар өсөх боломжтой юм байна.
БНХАУ-ын хилтэй ойрхон оршиж байгаа нь уг ордын давуу тал хэмээн “Guilford Coal”- ынхан тайлбарлажээ. Тус компани одоогоор Өмнөговьд хайгуулын таван лиценз эзэмшдэг аж. Одоогоор өрөмдлөгийн ажил хийж байгаа бөгөөд ирэх зун, намар гэхэд олборлолтоо эхэлж жилд 1-2 сая тонн нүүрс гарган авахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ