
Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг арванхоёрдугаар сарын эхээр хийхээр товлосон бөгөөд уг хуралдаанаар тус компанийн 2012 оны ажлын төлөвлөлт бодлого, энэ жилийн ажлын үр дүнгийн талаар хэлэлцэх аж.
Өмнөговийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх цогц бүтээн байгуулалт хийхээр манай Засгийн газар “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүдийг нэгтгэн судалгаа хийсэн билээ. Гэвч эдгээр мега төслийн цахилгаан хангамж бие биеэсээ хараат байх бололцоогүй хэмээн судалгааны хэсэг дүгнэсний эцэст “Оюутолгой” уурхайн эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ