
Хятадад аймшигт осол гарчээ. Нэгэн цэцэрлэгийн автобус зам дээр хурдтай явж байсан нүүрс ачсан том машинтай мөргөлдсөний улмаас 2 том хүн, 18 хүүхэд амиа алдсан байна.
Энэ явдал өчигдөр Ганьсу мужийн баруун хойд хэсэгт болсон байна. Есөн суудалтай жижиг автобусанд нийт 64 хүн сууж явсан бөгөөд осол болсны дараа автобусны жолооч болон 4 хүүхэд газар дээрээ амиа алдсан аж.
Мөн 45 хүн бэртэж гэмтсэнээс 15 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Энэ талаар Синьхуа агентлаг албан ёсоор мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ