490 хүн ажилтай болжээ
2010 онд нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил 2009 оныхоос 21,4 тэрбум төгрөгөөр буюу 43,5 хувиар өссөн байна. Мөн нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, гадаад дотоодын болон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар 16,4 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ. Шинээр 41 усан оргилуур, Сөүлийн болон Самбуугийн гудамжны иж бүрэн тохжилт, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Багануур дүүрэгт Д.Нацагдоржийн нэрэмжит талбай зэрэгт нийт 1,2 тэрбум төгрөгийн шинэчлэлт, тохижилтын ажил хийж, 21 бичил цэцэрлэг байгуулсан байна.
Мөн хотын ногоон байгууламжийг 10 хувиар нэмэгдүүлж, хөрсний бохирдлын зэрэглэл тогтоох иж бүрэн судалгааны ажлыг хийж дуусган 58 га газарт хөрсний техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөр нийт 91,2 тэрбум, эрүүл мэнлийн салбарт 7,8 тэрбум төгрөг зарцуулав.
Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээс нийслэлд 160 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 7,7 тэрбум төгрөг олгогдсоноор 26 үйлдвэр шинээр байгуулагдаж, 490 ажлын байр шинээр нэмэгдсэн байна.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ