Монголбанк 57.5 сая ам.доллар худалдав

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудад 1437.54 төгрөгийн хаалтын ханштайгаар 57.5 сая ам.доллар, 234.45 төгрөгийн хаалтын ханштайгаар 84 сая юань тус тус худалдсан байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг юм. Д.Цэцэг .    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ