Шатарчид дэлхийн аваргыг зорилоо
Бразилийн Калдас-Новас хотноо өнөөдөр шатрын өсврийн дэлхийн аваргын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд зохиогдох энэ тэмцээнд Монголын 20 шатарчин өрсөлдөх юм.
Энэ сарын 17-ныг хүртэл тэмцээнд оролцох багт өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, өнөгрсөн сард сонирхогчдын дэлхийн аваргад түрүүлсэн Б.Ану, С.Билгүүн нар багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ