Хамгийн нимгэн гар утас танилцуулав

img

Хятадын “Huawei” компани Ascend Р6 ухаалаг утас танилцуулжээ. Энэ утасны зузаан ердөө л 6,18 мм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн нимгэн гар утас хэмээн нэрлэгдэж байна. Мэргэжилтнүүд энэ утсыг айфонтой харьцуулжээ.

“Huawei” компанийнхан шинэ бүтээгдэхүүн нь амжилт олно гэдэгт найдаж байгаа аж. Утас 5 ба 8 мегапиксельтэй хоёр камертай. ОС Android Jelly Bean 4.2.2, найман гигабайтын багтаамжтай, жирийн утаснаас 30 хувь илүү цэнэгээ барих зайтай.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ