
Нийслэлийн Налайх дүүргийн Хаан банкнид дээрэм хийхээр орж, нэг хүний амийг хөнөөж, хоёр хүнийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 3-нд гарсан. Энэ хэргийн үйлдсэн А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх гэж байна. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг эс зөвшөөрөн, ийнхүү Нийслэлийн шүүхэд шомдол гаргаад байсан юм.
Давж заалдах шатны шүүгчид анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ