Н.Алтанхуяг: Компаниуд барилгын үнээ өсгөхгүй байх үүрэгтэй
2013-06-20

“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит нээлттэй ярилцлага өнөөдөр боллоо.

Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв, Хөвсгөл аймгуудад ажилласан. Төв аймаг олон улсын нисэх буудал, төмөр зам, хурдны зам, орон сууцны хороолол бүхий хөгжлийн том төв, дагуул хот болно. Төв аймагт өрнөж эхэлсэн бүтээн байгуулалтын эдгээр ажлын төлөвлөлт, явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн бол Хөвсгөлд шинээр барьж буй дулааны цахилгаан станц, барилгын материалын үйлдвэрүүд зэрэгт анхаарлаа хандуулж, хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэснээ Ерөнхий сайд танилцууллаа.

6

6 дугаар сарын 17-ны даваа гарагаас эхлэн 8/±1/ хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Эх орондоо сайхан амьдрах боломж хүн бүрт нээгдлээ, одоо гагцхүү илүү хөдөлмөрлөж, бүтээсэн баялгийнхаа хэрээр ая тухтай амьдрах хариуцлага иргэд, залууст очлоо гэж Ерөнхий сайд тэмдэглэв.

6

“Төрийн үйлчилгээний цахим машин"буюу "ТҮЦ машин"гэж товчлон нэрлэж буй төхөөрөмжүүд ажиллуулж, хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг иргэдийнхээ гэрийн хаяанд хүргэлээ, тахир тойруу 33 уулзварын эхний хоёрыг шинэчилж бэлэн болголоо. 10 хоногийн өмнө Өргөөгийн уулзвар, өчигдөр Өнөр хорооллын тойргийг ашиглалтад орууллаа. “Олуулаа болох хууль” боловсруулж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Эхчүүд жирэмсний 5, төрсний дараах 5 сард нийт 400 000 төгрөгийн тэтгэмж авч байгааг нэмж, хугацааг 24 сар, сарын тэтгэмжийг хоёр дахин өсгөж 80 мянган төгрөг болгохоор, гурав дахь хүүхдэд сар бүр 120 000 төгрөг олгохоор Засгийн газар хуулийн төсөлдөө тусгасан, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэвэл 2014 оноос хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд ярилаа.

6

Сэтгүүлчдийн зүгээс орон сууцны моргэйжийн зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг тодрууллаа. Барилгын үнэ зохиомлоор өсч байна, урьдчилгаа төлбөрт хашаа байшин барьцаалах боломжгүй байна, зээлийн журамд урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж заасан ч банкууд 30 хувийг л төлөхийг шаардаж байна гэж иргэд шүүмжилж байгааг сэтгүүлчид Засгийн газрын тэргүүнд дуулгаж, тодорхой хариулт авсан.

6

Засгийн газраас зээл авч, орон сууцны хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд барилгын үнээ өсгөхгүй байх үүрэгтэй, хэрвээ зөрчвөл гэрээг цуцална, Засгийн газар орон сууцны нийлүүлэлтэд илүү анхаарч татаас өгснөөр энэ жил 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орно. Өнгөрсөн жил 11 000 айлын орон сууц ашиглалтад орж байсантай харьцуулахад энэ боломжийн тоо. Өндөр настан, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлгийнхэн 10 хувийн урьдчилгаа төлж байртай болох тусгай зохицуулалтыг ирэх намраас тодорхойлж зарлана. Шинэчлэлийн Засгийн газрын орон сууцны зээлийн хөтөлбөр бол хүн амын дийлэнх хэсэг буюу дундаж орлоготой иргэдэд чиглэсэн. Тав тухтай амьдралынхаа төлөө хөдөлмөр зүтгэл гаргадаг хүн бүрт өргөн боломж нээгдсэн. Халамж хүлээж суудаг, гутранги, ядуу хүмүүс орон сууц авах боломжгүй жишиг аль ч улсад бий. Монголчууд нийтээрээ хөдөлмөрлөж, хүн бүр нэг бөндгөр, дөрвөн булчингаа ажиллуулах цаг ирсэн. Ингэж чадвал тавхан жилийн дараа гэхэд ядууралд баяртай гэж хэлж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, өөдрөг амьдралд хүрнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ

гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрхэм ерөнхий сайдаа шоу чинь дэндлээ нөгөө хэдэн байрыг чинь чензүүд бөөн бөөнөөр авч хөрөнгийн бүртгэлийн газар арав хориор нь бүртгүүлж байгааг шалгадаг газраар нь шалгуулаач орон сууцны үнэ сүүлийн хоёрхон хоногт 200-350,0 төгрөгөөр нэмэгдээд байгааг та мэдээгүй л худлаа яриад байх юм даа,Сонгуулийн шоунд чинь ард түмэн хууртахаа өнгөрсөн шүү Танай намын нэр дэвшигч сонгогдох шансгүй болоод байгаа шүү та зүгээр л ажлаа хий
2013-06-20
127,2 САЯ:
ЗЭЭЛ Ч ЯАХАВ ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР МКВ-НЬ 1САЯ ТӨГРӨГНӨӨС ДООШ ҮНЭТЭЙ АШИГЛАЛТАД ОРОХ БАЙРАА ЯАГААД ЭХЛЭЭД ЗАРЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ АЛЬ ЭСВЭЛ ЭНЭ НЬ ТУХАЙН СОНГУУЛИЙН АМЛАЛТ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ ОДОО ЭНЭ БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАРИЛГЫГ АВАХ ГЭХЭЭР 60 САЯ ТӨГ ХҮҮ НЬ 67,2 САЯ ТӨГРӨГ НИЙТ 127,2 САЯ ТӨГРӨГӨӨР ЗОВЖ ЗОВЖ 30МКВ БАЙР АВАХ ГЭЭД БАЙХ ЮМ ТЭГЭЭД ЗОВЖ ЗОВЖ 20 ЖИЛИЙН ДАРАА ХАРСАН ЧИНЬ БҮХ АМЬДРАЛ МААНЬ НЭГ ЖИЖИГХЭН 30МКВ БАЙСАН ЮМ ГЭЖ БОДОГДОХООР ЮМ БНА Л ДОО МАГАДГҮЙ ЗАРИМ ТАМИРДААД ӨНГӨРЧИХВӨЛ ҮР УДАМДАА ӨР Л ҮЛДЭЭХ БОЛОЛТОЙ ДОГ ОО
2013-06-20
zochin:
зээл авч, үнээ нэмэхгүй гэсэн гэрээ байгуулсан барилгын компаниудын нэрсийн жагсаалтыг 1м2 үнийн дүнтэй нь олон нийтэд мэдээллэвэл зүгээр байхаа
2013-06-20
www.oronsuuts.com:
www.oronsuuts.com Үл хөдлөх хөрөнгийн портал сайт. Шинэ орон сууц, 100 мянган айлын дахин төлөвлөлт, мэдээ мэдээлэл, тендер, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.
2013-06-20
erelt:
uniin todorhoi hyazgaarlalt hiihgui bol bairnii une suga usnu. iim ih erelt bhad niiluulegch company-uud yu gej unee nemehgui suuj bhav. Songuuliin daraa ene ajil ni sogsoh blgui
2013-06-20
ARD ARD:
Байр бөөнөөр нь авсан ченжүүд, үл хөдлөхийнхөн болоод барилгын компаниуд санаатайгаар үнийг хөөсрүүлж бэлэн баригдсан болоод хуучин байрыг бөөнөөр нь олноор авсан байдаг тул ипотекийн зээл олгохдоо байрны м2-ийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Хэрэв энэ заалтыг оруулах сонирхол Засгийн Газарт байхгүй бол энэ зээл нь зөвхөн өөрсдийн мэдлийн барилгын болон үл хөдлөх зуучийн компаниудыг дэмжсэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдийн саналыг худалдаж авах гэсэн ЦЭВЭР ШОУ болж хувирна.
2013-06-20
erelt:
uniin todorhoi hyazgaarlalt hiihgui bol bairnii une suga usnu. iim ih erelt bhad niiluulegch company-uud yu gej unee nemehgui suuj bhav. Songuuliin daraa ene ajil ni sogsoh blgui