Н.Номтойбаяр үнэнд гүйцэгдсэндээ надад эрүүгийн хэрэг үүсгэлээ гэв

img

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь өнгөрсөн оны 7-р сараас сэтгүүлч Б.Отгонбаярыг нэр төр гутаасан, гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг татан, мөрдөн шалгуулж  эхэлсэн байна. Энэ асуудлаар “Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ын тэргүүн, сэтгүүлч Б.Отгонбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлч Б.Отгонбаярыг нэр төр гутаасан, гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн эрэг үүсгүүлэн мөрдөн шалгуулж эхэлжээ.

Энэ нь 2012 оны зургадугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд интернэт сайт, зарим телевизээр цацсан Н.Номтойбаярын бие хамгаалагч асан Б.Батзоригийн мэдээлэлтэй холбоотой аж. Тэрбээр Н.Номтойбаяртай долоон жил хамт ажиллахдаа түүний хууль бус, илэрхий гэмт хэргийн шинжтэй олон үйлдлийг сайтар мэддэг байжээ.

Сүүлдээ тэр Н.Номтойбаярт байнга дарамтлуулж, гүтгүүлж, ажлаасаа халагдсан байна. Улмаар Н.Номтойбаярын гэмт үйлдлүүдийг олон нийтэд ил болгосноор өөрт нь ямар нэг аюул нүүрлэхийг ч ойр дотны хүмүүстээ хэлжээ.

Б.Батзоригийг мэдээллээ цацсанаас хойш зургаан долоо хоногийн дараа Б.Отгонбаяр нь  Н.Номтойбаярын үйлдсэн гэх хэргүүдэд эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг  үндэслэн товч анализ хийж, нийт 113 жилийн ял авах нь ээ хэмээн ёгт  утгатай  нийтлэлээ бичсэн байна.

Б.Батзоригийн мэдээлэлд Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд Н.Номтойбаяр 100 мянган долларын хахууль өгсөн тухай тусгагджээ. Мөн У.Хүрэлсүхэд өгсөн авлигын мөнгөний тоог ч тодорхой хэлсэн байна. Гэтэл Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх танхимын шүүгчид сэтгүүлч Б.Отгонбаяраас 100 сая төгрөгийг нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ханджээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр нь нэгэнт урьд нь нийтэд цацагдсан Б.Батзоригийн мэдэээллийг л үндэслэж бичсэн тул бусдыг гүтгээгүйгээ тайлбарлаж байна. Гэвч удалгүй түүнд  эрүүгийн хэрэг үүсгэн  мөрдөн байцааж эхэлжээ. Мөрдөн байцаагч Эрдэнэбат нь “Таны хэргийг хаана” гэжээ. Харин Б.Отгонбаяр “Б.Батзоригийн мэдээллийн мөрөөр Н.Номтойбаярын бүх хэргүүдийг нягтлан шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг мөрдөн байцаагч болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт өгчээ. Харамсалтай нь өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байгаа аж.

Эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа ч хуулийн хүрээнд шударга явагдахгүй байгааг “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” төрийн бус байгууллагын тэргүүн, сэтгүүлч Б.Отгонбаяр энэ өдөр Сүхбаатарын талбайд хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.

Сэтгүүлч Б.Отгонбаярын Н.Номтойбаярын талаар бичсэн анализ нийтлэл “Дорнодынхон ийм тэнэг юм уу, эсвэл ингэтлээ залилуулав уу” гарчигтайгаар “manaiklub.com” сайтын 2012 оны 7 сарын материалд байгаа аж. Мөн гүүглээр “Номтойбаярын гэмт хэргүүдээс...” гэж хайгаад Б.Батзоригийн яриаг сонсож болох юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монгол орныг яаж бузарлаж чадаж байна аа энэ залуу аав ээж нь ямар хүмүүс бна
2016-12-20
Зочин:
Удахгүй энэ бүгд ар илна ихэнх нь гадагш зугтаана баригдсан хулгайчуудыг ард түмний шүүхээр шүүнэ ийм үйл явдлын ирмэг дээр иржээ
2016-12-20
Зочин:
Иймхулгайчийг шууд алах хэрэгтэй ийм хүнээр төрийг сайд хийлгээд байдаг үр ач нар минь ийм нийгэмд үлдэх үү
2016-12-20
ohin:
Naadah nomtoibayr chin estoi neg huuligui hun bn shu. Ene haanhiin erguunuud songochvoo? Neteer hangalttai aimshigtai um uzuuleed bhad.hentiin malnuud uu. Huchin zodoon luivar gm.. aimshigtai.
2013-06-25
Сумтайбаярд:
Энэд номтойбаяр өөрөө хариу сэтгэгдэл бичээд байна уу эсвэл тэрүүнийн х о шногны а л ч уурууд бичээд байна уу, номтойбаяр гэгч нь угаасаа архи уухаараа агсам согтуу тавидаг, давтиргүй хогийн нөхөр гэдгийг л лав мэдэх юм байна
2013-06-21
Zochin:
Nomtoibayar huchingiin hergeer shorond suuh Yostoi hundee.
2013-06-21
АХМАД Г.ЧИМИД:
ЭНЭ ОТГОНБАЯР ГЭДЭГ НӨХӨР ЧИНЬ АРМИД БАЙХДАА ЦЭРГИЙН НОРМИЙН ХҮНСНЭЭС ХОНИНЫ МАХ, МАСЛО, ГУРИЛ ХУЛГАЙЛЖ БАЙГААД БАРИГДААД АРМИАС ХӨӨГДСӨН ХҮН ШҮҮ ДЭЭ. ИЙМ СЭТГҮҮЛЧ МОНГОЛ АРАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ БАЙХ АА. ХҮНИЙГ ЮУ Ч ГЭЖ ГҮТГЭЖ МЭДЭХ ХҮН ШҮҮ. МАНАЙ АРМИЙНХАН БҮГД МЭДНЭ ДЭЭ. СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖИЛГҮЙ ХҮН ЯАХААРАА СЭТГҮҮЛЧ БОЛЧИХДОГ БАЙНАА. ШАЛГАХ ЁСТОЙ НӨХӨР ШҮҮ. АРМИД БАЙХДАА ИХ ХУЛГАЙ ХИЙДЭГ, ХҮН ИХ МАТТДАГ ХҮН БАЙСАН ЮМ ДАА
2013-06-20
Monh:
dalchiganasan ovgon odii nasalchaad iim heregt unaj baigaa bol hohichine l dee keke
2013-06-20
pool:
notoibayart ugaasaa hovor amitadiin aris geh met buten tsugluulga bgaa. hudlaa geh bh l daa.
2013-06-20
СУМТАЙБАЯР:
ЛАВ БААВГАЙ АЛААД БУУГАА БАРЬСАН ЗУРАГ АВАХУУЛСАН БАЙСНЫГ НЬ НЕТЭЭС ХАРЖ БАЙСАН ВМ БАЙНА. ТЭГЭХЭЭР НОМТОЙБАЯР ЛАВ ХОРИОТОЙ АН ХИЙСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ДОР ХАЯЖ ОРОЛЦСОН, БАСХҮҮ ХЭРЭГ ХИЙСНИЙГ МЭДСЭЭР БАЙЖ МЭДЭЭЛЭЭГҮЙ ГЭХ МЭТЭЭР АСУУДАЛ ҮҮСЭХЭЭР Л НӨХӨР БАЙНА ЛЭЭ ДЭЭЭ.
2013-06-20
Баатар:
Хуулийнхан Номтойбаяраас авилга авчихаагүй юм бол яагаад дуугүй байгаад байна. Тодорхой баримттай гэрчтэй асуудал байхад
2013-06-20
******:
Өө манай бэлтгэл хошууч Отгоо байна ш дээ Ясны цэргийн хүн дээ Муу Номтойбаяр боловсрол болон бусад зүйлээр энэ хүний хаана нь ч хүрэхгүй
2013-06-20
Zochin:
Unen hudlaa n togdoohdoogui bhad yu yunii duhand hurelgui shuurch avch lag setguulch boloh gej bichsen chin chinii ooriin chin l buruu baina. Hun gutgeh ch bas huulitai!!!!!
2013-06-20