Испанийн хөгжмийн баярт таван настай монгол хийлч оролцож байна

img

Испани улсад дөрөв дэх жилдээ болж буй олон улсын хөгжмийн баярт 25 монгол хүүхэд оролцож байгаа ажээ. Уг хөгжмийн баяр энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд найм хоногийн турш үргэлжилж 23-нд өндөрлөх юм. Энэ үеэр хүүхдүүд багш нарынхаа хамт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөгжимчдийн сургалтад хамрагдахын зэрэгцээ харилцан туршлага солилцож, хамтран тоглолт хийх аж.

Эл хөгжмийн баярыг Монголын нэрт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэг нөхрийнхөө хамт зохион байгуулдаг аж. Өмнөх баяруудад ихэвчлэн Европт суралцаж байгаа монгол оюутнууд л оролцдог байсан бол энэ жил ХБК, СУИС-ийн багш, оюутнууд оролцож байгаа гэдгээрээ онцлог гэнэ.

Түүнээс гадна эл баярт ОХУ, Чех, БНХАУ, Тайванийн хөгжимчид оролцож байгаа бөгөөд тэдний хамгийн бага нь таван настай Монголын хийлч хүү юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odno:
huurhun huuhduudde amjilt husie.
2013-06-21