Хоёр хүн машинтайгаа шатаж амиа алджээ
Орон нутагт автомашинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Давст сумаас 40 км-ын зайд Эргэнэг гэх газарт УАЗ 461 маркийн машин осолдож тус аймгийн харьяат 26 настай эрэгтэй Б, 17 настай Г нар шатаж нас барсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ