Латвийн ерөнхийлөгчийн өргөө шатаж байна
Латвийн ерөнхийлөгчийн өргөө болон ойр хавийн 100 квадрат метр галыг унтраахаар галын 10 нисдэг тэрэг ажиллаж байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Байшингийн дээврийн хэсэг нь нурж унажээ.
Гал дээд зэргийн хүнд ангилалд хамаарч байгаа бөгөөд амиа алдсан галд өртсөн хүн хараахан байхгүй байна.
Галын дуудлага орон нутгийн цагаар 22.21-д ирсэн аж. Ригагийн цайз өнгөрсөн намраас их засварт орж ерөнхийлөгч түр “Хар толгойт ах дүү нар”-ын байранд нүүсэн байжээ. Галд цайзын орчим байрладаг тус улсын түүхийн музейн үзмэрүүд өртөх аюул тулгараад байгаа аж.видеог энд дарж үзнэ үү
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ